Эрчүүд өдөрт дор хаяж 2 аяга цай уух хэрэгтэй

1448432085_2be1vc93fj9p91isjfqj4mmf4j

Эрчүүд өдөрт хоёр аяга цай уух нь түрүү булчирхайн хорт хавдар тусах эрсдэлийг гурав дахин бууруулдаг гэж Нидерландын Маастрихтийн их сургуулийн эрдэмтэд үзжээ.
Өдөр бүр цай уудаг эрчүүд долоо хоногт ганцхан удаа цайлдаг эрчүүдээс түрүү булчирхайн хорт хавдар тусах магадлал 37 хувиар бага байжээ.

Энэхүү дүгнэлтийг түрүү булчирхайн хорт хавдар туссан 892 эрэгтэй, мөн тооны эрүүл эрэгтэйн хоол хүнсний зуршлыг судалсны үр дүнд гаргасан аж. Судлаачдын үзсэнээр цайнд агуулагдах полифенол хэмээх бодис нь түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлэх ашигтай чанартай байж болзошгүй гэнэ.

Дашрамд дурдахад кофе, ногоон цайг тогтмол хэрэглэх нь цус харвалтыг 14-20 хувиар бууруулдаг болохыг Японы эрдэмтэд тогтоож байсан юм.

 

эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нар өнөөдөр (2026.02.04) Унгар Улсын ОТП …