Сурагчид аврах ажиллагаанд суралцлаа

p1auh634491q8t1idj1jpjies1vh97

Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд “Өсвөрийн аврагч” аварга шалгаруулах тэмцээнийг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.

p1auh60dv0hr81udi9r01d7n1u2

Уралдаант тэмцээнийг сургуулиудын ахлах ангийн сурагчид дунд дүүрэг бүрт нь шилдгийг шалгаруулж шилдгүүд сүүлийн шатны шалгаруулалтад өнөөдөр оролцож Багануур дүүргийн  “Боловсрол” цогцолбор сургуулийн Г.Хулан ахлагчтай баг тэргүүн байр,  13 оноогоор Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн Б.Оюунтөгс ахлагчтай баг 2 дугаар байр, 11,2 оноогоор Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн Э.Мөнгөнзаяа ахлагчтай баг 3 дугаар байрыг тус тус эзэлж шагналаа гардаж авлаа.

p1auh60dv110r618bq1p714qv116k5
Сурагчид нэрвэгдэгсдийг аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж, хүч тамирын дасгал, 100 метрийн гүйлт, асуулт хариултын төрлүүдээр өрсөлдөж гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыгаа хэрхэн аврах, тусламж хэрхэн үзүүлэх мэдлэгээ бусадтайгаа хуваалцаж даалгавар бүрийг амжилттай гүйцэтгэж байлаа.
Тэмцээнд нийт 9 дүүргийн 9 сургуулийн  9 багийн 54 сурагч оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …