Тавантолгой компани тээвэрлэлтээ шороон замаар хийж эхэллээ

transportcompany “Таван толгой” ХК өнөөдрөөс эхлэн шороон замаар тээвэрлэлтээ хийж эхэллээ.

Шороон замаар тэвээрлэлт хийх болсон шалтгаан нь Гашуунсухайт-аас Тавантолгой хүрэх автозамыг тавьсан “Энержи ресурс” компани эл замаар тээвэрлэлт хийхэд нэг машинаас 400 мянган төгрөгийн татвар авна хэмээсэнтэй холбоотой аж. Хэт өндөр татвар төлж тээвэрлэлт хийх нь ямар ч ашиггүй тул Зам, тээврийн сайд А.Гансүх болон Ерөнхий сайд Н.Алтанхуяг нүүрсний компаниудын удирдлагатай уулзаж, шороон замаар тээвэрлэхийг зөвшөөрсөн байна.

Тиймээс өнөө өглөөнөөс эхлэн нүүрсний тээвэрлэлт эхэлсэн байна. Дашрамд дурьдахад, тус тээвэрлэлттэй холбогдуулан шороон замын усалгаа, аваар осол гаргахгүй байх үүргийг Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа болон “Тавантолгой” ХК-ийн удирдлагад өгчээ.

Л.Бадрах

ugluu-logo5

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …