Жижиг дунд бизнес эрхлэгчдийн нэгдсэн хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн худалдаа энэ сарын 24-нөөс 31-ны хооронд Монголын үндэсний циркд зохион байгуулагдах гэж байна. Тус үзэсгэлэн худалдаанд Америк, Англи, Германи, Солонгос, Япон зэрэг орнуудаас цөөхөн тоогоор орж ирсэн олон арван нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнүүд хамгийн чанартайгаар, хамгийн хямдаар худалдаалагдах юм.
Уг үзэсгэлэн худалдааг санаачлан зохион байгуулагч “OnSale” групп нь 2012 оны 04 сард анхлан байгуулагдсан бөгөөд одоогоор 21.000 мянган гишүүд дэмжигчтэйгээр “Facebook” хэрэглэгчдийн худалдааны хамгийн том группээр тооцогдон худалдаагаа явуулж байна. Тус группын гишүүдийн дийлэнхи нь гар дээрээс бараа борлуулдаг худалдаа эрхлэгчид байдаг бөгөөд өндөр хөгжилтэй орнуудын чанартай бараа бүтээгдэхүүнүүдийг хамгийн хямдаар борлуулж худалдан авагчдынхаа захиалгаар хаягаар хүргэж өгдөгөөрөө онцлог аж.
Ийнхүү улирал тутамд уг группын гишүүд нэгдэж дээрхи үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн нь илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж лангуунууд нь өдөр бүр өөр өөр шинэ бараагаар солигдож худалдан авагчдад ахиж олдохгүй алтан боломжыг бэлэглэх ажээ. Ингээд эрхэм худалдан авагчдыгаа дэлхийн шилдэг улсуудаас авчирсан цөөхөн тооны чанартай бараа, бүтээгдэхүүдээс сонголтоо хийж хамгийн хямдаар худалдан авахыг хүсэж байна. Мөн та бүхэн доорхи www.facebook.com/groups/on.sale.mongolia/ линкээр “OnSale” группээр зочлоорой.