Худалдаа хөгжлийн банк “Эрдэнэт”-ийн нэг ч хувьцааг эзэмшдэггүй гэв

dfc2167651d0ec97original

-Дуулианы ард ХХБ-ны ТУЗ-ийн дарга “сахал” гэх Д.Эрдэнэбилэг байгаа хэмээн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж мэдэгдсэн ба тэгвэл ХХБ-ны зүгээс ийнхүү гүйцэтгэх захирал нь мэдээлэл хийж байна. Одоо харин энэ талаар Монголбанкны зүгээс хэрхэн дуугарах нь сонин байна-

Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн наймааг тойрсон асуудлуудаар төрийн өндөрлөгүүд байр сууриа хэлж, Засгийн газраас гаргасан ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан ч үргэлжилсээр л байна. Засгийн газар ажлын хэсгийн дүгнэлтийг сонссоны эцэст хувийн өмчийг төлөөлсөн хоёр компанид давуу эрх үүсэж эрх мэдлийн харьцаа алдагдсан байна гэж үзсэн. Улмаар Сангийн сайдын тушаалуудыг хүчингүй болгож, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдах асуудлыг хэлэлцсэн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, мэдээллийг олон нийтэд ил тод хүргэх, 49 хувийн хувьцааг худалдаж авах санхүүгийн эх үүсвэрийг нэр бүхий арилжааны банкнаас гаргасан байх тул хуульд заасан эрхийн дагуу энэ үйл ажиллагааг шалгаж танилцуулахыг Монголбанкинд уламжилсан юм.
Тэгвэл Ерөнхий сайдын зүгээс уламжилсны дагуу Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг худалдаж авахад санхүүгийн эх үүсвэрийг гаргасан нэр бүхий арилжааны банкийг шалгаж амжаагүй байтал ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон амжаад хэвлэлүүдээр ярилцлагаа түгээжээ. Тэрээр medee.mn вэбсайтад өгсөн ярилцлагадаа “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан эх үүсвэрийг хэрхэн босгосныг Монголбанк шалгаад, дүгнэлтээ гаргах байх. Бидний босгосон 400 сая ам.доллар дотор урд хөршийн гаралтай ямар ч мөнгө байхгүй, гадны хөрөнгө оруулалт цаана нь байхгүй. Нэг ч улстөрчийн мөнгө, далд хувьцаа байхгүй гэдгийг онцолмоор байна. Бүх зүйл ил тод байгаа. Бүх санхүүжилтийг манай Худалдаа хөгжлийн банк босгосон. Гадна дотны компаниудаас зээл авсан зүйл бол байгаа. Өөрийн хөрөнгөө ч нэлээд сайн оруулсан. Ер нь бол цэвэр зээлийн эх үүсвэр гэсэн үг л дээ. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Монголбанк энэ асуудлыг хянаад, тодорхой болгоно” хэмээн онцолсон байна.
Мөн тэрээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан “Монголын зэс” корпорацийг ХХБ эзэмшдэг, Эрдэнэтийн хувьцааг эзэмшиж байна гэсэн мэдээллийг Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа албан ёсоор үгүйсгэсэн байх юм. “Эрдэнэтийн нэг ч хувьцаа манай эзэмшилд байхгүй. Бид зөвлөгөө өгсөн гэдгээ маш тодорхой хэлж байгаа, санхүүжилт олгосон нь үнэн” хэмээсэн байна.
Дуулианы ард ХХБ-ны ТУЗ-ийн дарга “сахал” гэх Д.Эрдэнэбилэг байгаа хэмээн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж мэдэгдсэн ба тэгвэл ХХБ-ны зүгээс ийнхүү гүйцэтгэх захирал нь мэдээлэл хийж байна. Одоо харин энэ талаар Монголбанкны зүгээс хэрхэн дуугарах нь сонин байна.

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …