Зураач Р.Тэмүүлэнгийн бэсрэг үзэсгэлэнд саатаарай

timthumb Япон улсын Хирошима мужийн Этажима хотод уран бүтээлээ туурвин, ажиллаж амьдарч буй зураач Р.Тэмүүлэн эх орондоо бие даасан үзэсгэлэнгээ дэлгэх нь ээ. Тэрбээр энэ сарын 19-нд буюу өнөөдөр ХААН банкны “Улаан гэр” галерейд 15.00 цагт “Тэмүүлэн” нэртэй бие даасан үзэсгэлэнгийнхээ нээлтийг хийхээр тов зарлалаа.

Тэрбээр Нийгата хотын  “HitsujiGaro”, Токиогийн  “Tomosu”, Токио Гинзагын  “Hakudotei”, НагаОка хотын  “mu-an” галерейд бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгээ гаргаж байсан юм. Харин энэ удаад Этажима хот дахь өөрийн урландаа бүтээсэн уран бүтээлүүдийнхээ дээжээс эх орондоо бэсрэг үзэсгэлэн болгон толилуулах аж.

эх сурвалж: урлаг.мн

Санал болгох мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

​Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.04/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, …