Нүүдлийн аялал жуулчлал ба Хотуудын тогтвортой хөгжил сэдэвт Торгоны замын олон улсын бага хурлыг угтаж зохион байгуулагдсан “Монголын нүүдлийн аялал жуулчлал” гэрэл зургийн үзэсгэлэнг БОАЖЯ, Монголын Аялал Жуулчлалын Холбоотой хамтран энэ сарын 11-15-ны өдрүүдэд Уран зургийн галерейд зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнгийн нээлтэд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр , Монголын аялал жуучлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр нар нээж тууз хайчиллаа. Тус үзэсгэлэнд тур оператор байгууллагуудын менежер, хөтчүүдийн болон аялагчдын буулгасан 200 гаруй зураг ирснээс Монголын нүүдлийн ахуй соёлыг илэрхийлсэн, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон танилцуулж байгаа болон жуулчид өөрсдөө гар бие ололцож байгаа зургуудаас түүвэрлэн 30 зургийг дэлгэн сонирхуулж байгаа юм. Мөн үзэсгэлэнд зургаа ирүүлсэн зурагчдад батламж гардууллаа.
Монголын нүүдлийн уламжлалт ахуй соёлын үнэт зүйлсийг аялал жуулчлалын дэмжлэгтэйгээр хадгалан үлдээх, сурталчилан таниулах зорилгоор хийгдэж буй тус үзэсгэлэнг Торгоны замын олон улсын бага хурлын зочдод болон олон нийтэд үнэ төлбөргүйгээр үзүүлэх юм.