Хепатитын В вирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх арга

5bh8i75ct4ql8ailn2lki1udq21

В вирүсээр үүдсэн элэгний үрэвслийг В вирүстхепатитгэнэ.В вирүсньэлгийг үрэвсүүлж хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулан улмаар элэгний хатуурал, хавдар, элэгний дутагдалд хүргэх эрсдэлтэй.

Энэхүү аюулт өвчнөөс  сэргийлэхийн тулд Та юуны өмнө ХЕПАТИТ В ВИРҮСИЙН халдвартай эсэхээ шинжилүүлнэ, хэрэв халдвар аваагүй бол урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдаарай.

ХЕПАТИТ В,С ВИРҮСИЙГ ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭ ХААНА ХИЙЛГЭХ ВЭ?

Элэгний хепатит В,С вирүсийн шинжилгээ хийх албан ёсны эрхтэй, батламж авсан лабораториуд:

1.    Элэгний төв

2.    Грандмед

3.    Интермед

4.    Сонгодо эмнэлэг

5.    Гялс анагаах ухааны төв

6.    Хаппи веритас

7.    Мед-аналитик

8.    Онкоген

9.    Стандлаб

10.Итгэл эрүүл мэндийн төвийн лабораториуд

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА

Хепатит В-ийн вакциныг 3 тунгаар хийдэг. Эхний тун болон 2 дахь тунгийн хооронд 1 сарын зайтай харин сүүлийн тунг 6 сарын дараа хийнэ.

2016 ОНЫ 10 САРЫН 03-13-НЫ ХООРОНД ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙГАА “ДАРХЛААЖУУЛАЛТЫН 10 ХОНОГ”-ЫН ХҮРЭЭНД ХЕПАТИТ В вирүсийн эсрэг вакцинжуулалтанд дараах эрсдэлт бүлгийн хүмүүс хамрагдана:

o   Эрүүл мэндийн ажилтан, эмч нар

o   2016 онд үлдсэн 10 000 эрүүл мэндийн ажилтнууд /хувийн эмнэлгийн ажилчид орно/

o   Төрийн болон хувийн хэвшлийн бүх эрүүл мэнд, анагаах ухааны их дээд сургуулийн оюутнууд

o   ОнцгойБайдлынЕрөнхийГазрынажилтнууд

o   Хууль сахиулах, зэвсэгт хүчин, цэргийнбиебүрэлдэхүүн, ажилтнууд

ХАМРАГДАХ ХУГАЦАА:

o   1-р тунг 2016.10.03-13 өдөр

o   2-р тунг 2016 оны 11 сард

o   3-р тунг 2017 оны 4-р сард тарьна

АНХААРАХ ЗҮЙЛС:

 2011-2015 оны хугацаанд хепатит В вирүсийн эсрэг вакцинд хамрагдсан эмнэлгийн ажилчид хамрагдахгүй.

 Дээр дурьдсан албан байгууллага, сургууль, эрүүл мэндийн байгууллагууд ажилчдаа хепатит В вирүсийн халдвартай эсэхийг илрүүлэх шинжилгээнд хамруулах, Вакцинд хамрагдах ажилчдын тоог гаргах ажлуудыг хариуцана.

 Хепатит В вирүсийн эсрэг вакцины 3 тунг хийх тариурыг хувь хүн болон байгууллага, сургууль хариуцан бэлтгэнэ.

 ХӨСҮТ-өөс  вакцин, аюулгүй хайрцгаар хангана.

  Дархлаажуулалтын тараах дэлгэрэнгүй мэдээллийг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Сайн Дурын Дархлаажуулалтын төв, харьяа дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн дархлаажуулалтын кабинетын ажилчидтай холбогдож авна.

Дархлаажуулалтын аяны хүрээнд Хепатит В вирүсийн эсрэг вакциныг үнэ төлбөргүй хийнэ.

ВАКЦИНЖУУРАЛТАНДАА ИДЭВХИТЭЙ ХАМРАГДАЖ, ЭЛГЭЭ ХАМГААЛЪЯ!

14408768_1075659032554287_872381660_n-8

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …