Прокурорын байгууллагын спортын бага наадмын хөдөө орон нутгийн тэмцээн өндөрлөж шилдгүүдээ тодруулжээ

1476180959_olympic-flag

Монгол Улсын Прокурорын байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Спортын бага наадам”-д 21 аймгийн прокурорын газрын прокурор, ажилтнууд идэвхи, зүтгэл гарган оролцож шилдэгүүдээ тодруулжээ.

Орон нутгийн прокурорын газрууд нийт 5 бүсэд хуваагдан спортын 8 төрлөөр өрсөлдсөн ба Хангайн бүсийн тэмцээнӨвөрхангай аймгийн Хархорин суманд 2016 оны 09-р сарын 15,16-ны өдрүүдэд болж “Тэргүүн” байрыг Өвөрхангай аймгийн прокурорын газар, Зүүн бүсийн тэмцээн ”Хэнтий аймгийн Чингис хотод 2016 оны 9-р сарын 30-наас 10-р сарын 2-ны өдрүүдэд болж “Тэргүүн” байрыг Сүхбаатар аймгийн прокурорын газар, Говийн бүсийн тэмцээн 2016 оны 09-р сарын 30-наас 10-р сарын 02-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болж “Тэргүүн” байрыг Дорноговь аймгийн прокурор газар, Баруун бүсийн тэмцээн 2016 оны 10-р сарын 04, 07-ны өдрүүдэд Завхан аймгийн Улиастай хотод болж “Тэргүүн” байрыг Завхан аймгийн прокурорын газар, Төвийн бүсийн тэмцээн 2016 оны 10-р сарын 06, 08-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал суманд болж “Тэргүүн” байрыг Сэлэнгэ аймгийн прокурорын газар тус тус эзэлж шилжин явах цомын эзэд болж дараа дараагийн тэмцээнд уралдаанд оролцох эрхээ авлаа. Амжилттай оролцсон прокурор, ажилтнууддаа баяр хүргэж амжилт хүсье.

 

 

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …