Налайхын төмөр, тоосгоны үйлдвэрийг шалгана

brick  НИТХ-ын тэргүү­лэгч­­­­дийн хурал­даа­­­наар хэлэлц­сэн дараа­гийн асуудлууд бол “Ах­­­мадын хотхон-1” нийс­­­­­­­­­­лэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах, шинээр ашиглалтад орж буй барилга байгууламжийг нийс­лэлийн өмчид бүртгэх, мөн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төмрийн болон тоосгоны үйлдвэрүүдийн талаар байлаа.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо долоодугаар хороололд нийслэлийн төс­вийн хөрөнгө оруулалтаар 300 айлын ахмадын орон сууцны цогцолбор барилга баригдсан. Тиймээс энэ цогцолборыг түшиглэн “Ах­­­­мадын хотхон-1” орон нут­гийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газ­рыг байгуулахааар бол­лоо. Түүнч­лэн Налайх дүүр­гийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төмрийн болон тоос­гоны үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийж, хууль тогтоомж зөрч­сөн үйлдвэрүүдийн үйл ажил­лагааг зогсоохыг са­нал нэгтэйгээр баталсан юм.

images (1)

Санал болгох мэдээ

Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо

“Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай” Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 28-ны 262 дугаар …