БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр Ази номхон далайн бүсийн эрүүл мэнд, байгаль орчны сайд нарын IV форумд оролцлоо

fd7ed18c384cd89fd7a44ad43dabeac2_largeБайгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр болон Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн нар Филлипин Улсын Манила хотноо энэ сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан аж буй Ази Номхон Далайн Бүсийн Эрүүл Мэнд, Байгаль Орчны Сайд нарын Форумд оролцоод ирлээ.

Тогтвортой хөгжлийн зорилт, уур амьсгалын өөрчлөлтийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, төр хувийн хэвшлийн оролцоо, салбар хоорондын хамтын ажиллагаа харилцан ойлголцлыг идэвхжүүлэх, бүс нутгийн улс орнуудын шилдэг туршлага, шинжлэх ухаан технологийн дэвшилтэт механизмуудыг танилцуулах зорилгоор Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Байгаль Орчны Хөтөлбөр хамтран Филлипины Эрүүл Мэндийн Яам болон Байгаль Орчин, Байгалийн Баялагийн Яамны дэмжлэгтэйгээр уг форумыг зохион байгуулсан юм.

Форумын эхний өдөр болох 6-ны өдөр Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шинээр болон сэргэн гарч буй халдварт өвчлөлүүд, тэдгээрийг даван туулах арга зам, механизмыг бүсийн хэмжээнд бий болгох талаар хэлэлцсэн.

Форумд оролцсон гишүүн улс орнууд хүн амын оршин тогтнох, эрүүл байхын үндэс болсон ундны усны нөөц болон хүнсний аюулгүй байдлыг хангах асуудлыг хэрхэн үндэсний түвшинд зорилго болгон ажиллах талаар хэлэлцэж, харилцан туршлага солилцов. Агаарын бохирдлын улмаас жил бүр 7 сая хүн амьсгалын замын хүндрэлээс нас барж байгааг онцлон, улмаар агаарын бохирдлыг хэрхэн бууруулах, эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөлөлийг хэрхэн бууруулах талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

9

2015, 2016 онд дэлхий нийт Тогтвортой хөгжлийн зорилтууд болон Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээрийг хэлэлцэж баталсан учраас НҮБ-ын гишүүн улсууд харьяалагдах бүсийн түвшинд хүрээлэн буй орчин болоод хүний эрүүл мэндийн асуудлаар бодлого, стратегийг боловсруулан, хяналт-шинжилгээ, үнэлгээний хүрээг тодорхойлон хэрэгжүүлэх шаардлагатай болж байгаа юм. Гурван өдөр үргэлжлэх Форумын төгсгөлд Манилагийн Тунхаглалыг хэлэлцэн баталлаа.

14408768_1075659032554287_872381660_n-8

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …