Hүд хуурайшихаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

images-1

 Нүд хуурайших гэдэг нь нүдний чийгшүүлэх үйл ажиллагааны архаг дутагдалын улмаас үүсдэг эмгэг юм.

Нүд хуурайших шалтгаан нь хуурай, тоосжилт ихтэй, салхитай орчинд, агааржуулалтын болон халаалтын системтэй нөхцөлд ажиллаж амьдрах, зурагт компьютер, гар утас зэрэг дэлгэц удаан хугацаагаар амралтгүй харахад нүд цавчих хариу үйлдэл аяндаа цөөрч нүдний хуурайшилт ихэсдэг.

Мөн удаан хугацаагаар линз зүүх, тамхи татах, эмэгтэйчүүдэд дааврын өөрчлөлт бий болоход нүд хуурайшдаг.

Нүдний хуурайшилтанд илрэх шинж тэмдэг:

-Нүдэнд гадны биет орсон мэт торох

– Нүд улайх, аргах, загатнах

-Үе үе гэнэт нулимс гоожих

-Хурц гэрэлд гялбах хэлбэрээр шинж тэмдэг илэрдэг юм.

 

Урьдчилан сэргийлэхийн тулд дараах арга хэмжээг авах ёстой байдаг.

Үүнд: Нүд хуурайших хүчин зүйлүүдээс зайлсхийх, нарны хэт  ягаан туяа болон компьютрийн дэлгэцээс нүдээ хамгаалахын тулд шил зүүж хэвших, түүнчлэн нүдээ тогтмол амрааж дасгал хийж байхыг зөвлөж байна.

14408768_1075659032554287_872381660_n-8

 

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …