Хайртай хүнээ ордоор нь шинжвэл / зурхай /

gj6inlolmtvo0cstjjd6b7onn_b

Хониныхонтой эвлэрэх амархан

Тэдний уур амархан гардаг тул хэрүүл маргаан галын дөл мэт асан дүрэлздэг ч хурдан унтарна. Хайртыгаа сайн ажиглаад уурлаж дуусан “дөл” нь бөхөнгүүт юу ч болоогүй мэт яриа өрнүүл. Хол байвал, уур нь гарсан гэж мэдэнгүүт утсаар ярьж амралтын өдрүүдээр хамт байя гэж хэл. Дуу чинь цовоо сэргэлэн, эрч хүчтэй байх ёстой. Ийм өөдрөг сэтгэл хонины эрсийг дор нь зөөллөдөг. Уур нь гарангуут бушуухан ярихгүй бол байнгын буцалсан амьдрал дунд байдаг хониныхон сэтгэлийг чинь ойлгохгүй мартчихаж мэднэ. Тэд өөрсдөө эхэлж утасдах юм бол баяртайгаар хүлээн аваарай. Хайрт чинь буруугаа хүлээж байгааг нэгэнт ойлгосон бол та гомдсон байгаад, гомдлоо мартаж чадахгүй байсан ч салах холдох тухай яаран дурсаад хэрэггүй. Нэгэнт өнгөрсөн явдлыг сөхөж ярих нь уур цухлыг нь хүргэж, яах гэж дахиад энэнтэй холбогдов доо гэсэн бодол төрүүлдэг. Харин түрүүчийн маргааны талаар ганц ч үг дуугарахгүй, хөгжилтэй, эрч хүчтэй байвал тэд таныг буцаан хайр сэтгэлийнхээ бурхан болгон тахина.

Үхрийн ордныхонтой үгээ ололцох хялбар биш

Үхрийн эрчүүдийн сэтгэл санааны байдал хурдан өөрчлөгддөггүй болохоор уур нь гарахгүй уддаг. Гэвч угийн тайван амгалан байдалд дуртай учраас тэд эвлэрэхийг хүссэн саналыг сайнаар хүлээн авна. Тэдэнтэй учраа ололцохыг хүсвэл утсаар битгий яриарай. Тэд нүүр тулж уулзахыг илүүд үздэг. Түүнийг гэртээ урьж дуртай хоолыг нь хийж өгөөд тухтай ярилцаарай. Эрчүүдийн зүрхэнд ходоодоор нь дамжуулж хүрдэг гэдэг үг одоо ч үнэний хувьтай хэвээрээ л байгаа. Үхрийнхний хувьд энэ нь бүр ч тод мэдрэгдэнэ. Тохь тухтай, та хоёрын харилцааны хамгийн нандин мөчүүдийг дурсагдах нөхцөл байдлыг бий болгохыг чармай. Та өөрийнхөө түүнд хамгийн таалагддаг хувцсыг нь өмсч, дуршлыг нь хөдөлгөх тансаг хоолыг өөрийн гараар бэлтгэ. Эвлэрэх гэсэн хүслийг тань үг биш үйл хөдлөл чинь харуулах ёстой учраас эвлэрэх, салах тухай ярилцах гээд хэрэггүй. Дасал болсон, хамгийн жаргалтай дурсамж нь сэргэж, сэтгэл нь тайвшрахаараа хайрт тань тайвширч бүхнийг уучилна.

Хамтатгахынхантай түргэхэн эвлэр

Ялангуяа та хоёр одоогоор гэрлээгүй байгаа бол хайрттайгаа түргэхэн эвлэрээрэй. Тэд ганцаардан, шаналж гуниглаж удаан суухыг хүсдэггүй, ганцаардлыг тэсвэрлэдэггүй учраас энэ байдпаасаа гарах гэж өөр хүнтэй болох нь түргэн. Тиймээс та түүнтэйгээ маргалдаад ч гэсэн жаргалтай байдаг бол түргэхэн шиг эвлэр. Хамтатгахынхан хэзээ ч түрүүлж буулт хийхгүй. Түүнтэй эвлэрэхийг хүсч л байгаа бол заавал уулзах гэлгүй утсаар ярьчихад л болно. Ярианы шалтаг чинь ч том биш байж болно. Юу ч болоогүй мэт сүүлийн үеийн шинэ сониноосоо хуваалцан хөнгөн, хөгжилтэй яриа үүсгэх нь чухал. Юунаас болж маргаснаа ч дурсах хэрэггүй. Хамтатгахынхны хувьд энэ бол нэгэнт өнгөрсөн, ач холбогдолгүй зүйл. Эхнэрүүдэд нь зөвлөхөд нүд чинь жавхаатай гялалзаж байх ёстой бөгөөд элдвийн гомдол тавилгүй, шог хошин, хөгжөөнтэй яриаг эрхэм болгоорой.

Мэлхийнхэн удаан уурладаг

Энэ ордны эрчүүд сэтгэл хөдлөл, салалт, хагацлаас үүдсэн гомдол шаналлаа удтал мартаж чадахгүй. Тэр хүсч байсан ч санаачлага гаргана гэж үгүй тул бүх зүйлийг та гартаа ав. Эвлэрэх алхмаа гэртээ, нам гүм, чимээгүй орчинд, эсвэл байгалийн сайханд хийх нь үр дүнтэй. Жишээ нь, та хоёрын хамтдаа зугаалдаг байсан цэцэрлэгт хүрээлэнд ч юм уу. Ингэж салж хагацсан нь танд түүнээс дутуугүй шаналал, уйтгар авчирсан гэдгийг харуулах хэрэгтэй. Хэрвээ урд нь муудалцаж байсан бол түүнийгээ дурсаж, яаж учраа ололцож аз жаргалтай байсан тухайгаа сануулан, одоо ч бас эвлэрч аз жаргалтай байна гэдэгт найдаж, хамтдаа байвал ямар их юманд хүрч болно гэдэгт итгэдгээ илэрхийл. Хоёулаа хамт дүрсгүйтэж, ямар адал явдалтай учирч байснаа дурс. Удалгүй хайрт чинь гомдлоо мартаж тайвширч байгааг та харах болно. Тэр таныг урьдын адил өөрт нь хайртай гэдгийг ойлгох нь чухал. Хамтатгахынхны эхнэрүүд тэднийг гэр бүлийнхээ бүх баяр ёслолд татан оруулж, хамтдаа салхинд гарч, хүүхдүүдийнхээ тоглоомыг хурааж, гэр бүлийн зургийн цомгоо үзэж болно.

Арслангийнхантай эвлэрэх амаргүй

Арслангийн ордонд төрсөн эрчүүд өөрийгөө хүндлэх, нэр төрөө хайрлах сэтгэл нь өндөр байдаг тул ойр дотных нь хүн гомдоовол удтал мартаж чаддаггүй. Гэхдээ хаан мэт уужим, өршөөнгүй сэтгэлтэй. Энэ ордны эрс уучлал гуйж “доошоо орно” гэж үгүй. Тиймээс та бас өөртэй нь адил, энгийн, ихэмсэг, ямар нэг албадлагагүй, байгаагаараа байж, эвлэрэх өдрөө хайртынхаа өөдөөс үг сөрөх хэрэггүй. Түүнийг сайн найз нөхөд юм уу чухал зочид цугларах театр, үзэсгэлэнгийн нээлт болон бусад арга хэмжээнд урь. Тэдэнд амьдралын сайхныг харах бололцоо олго. Аль болох сайхан харагдаж, бусад эрчүүдийн нүд танд унаж, бахдахаар хувцаслаж, биеэ авч яв. Тэгсэн мөртөө биеэ барьж, бүх л анхаарлаа ганцхан түүнд зориулж байгаагаа харуулах хэрэгтэй. Ингэвээс түүний өөртөө хайртай ихэмсэг байдал нь хангагдаж , ийм ховор нандин бүсгүйг алдахгүй гэсэн бодолд хөтлөх болно. Нөхөртэйгөө муудалцсан эхнэрүүд ч аль болох ганган, чамин, ихэмсэг байхыг хичээгээрэй. Харин энэ нь хардуулах гэж биш, өөрийнх нь төлөө л хичээж байгаа шүү гэдгээ ойлгуулаарай.

Охины ордныхонд эхэлж санаачлага гаргах бололцоо олго

Охины эрчүүд их болгоомжтой хүмүүс тул хэт их хичээх нь түүнд эргэлзээ, үл итгэх байдал төрүүлнэ. Энэ ордонд төрсөн хайрттайгаа муудалцсан бол түүнд энэ тухай бодох, салсан шалтгаан, учир явдлаа задлан шинжилж дүгнэлт хийх бололцоо олго. Тэгвэл энэ хэрүүл маргаан удаан үргэлжлэхгүй ч байж болно. Аз болоход тэд ямар ч асуудлыг хурдан бодож дүгнэж чаддаг. Гэхдээ яг эвлэрэх явцад өөр өөрийн байр суурийг илэрхийлэхэд хүндрэл гарч болзошгүй. Эвлэрэхээр шийдэхдээ хайрт тань таныг “дахин хүмүүжүүлж”, алдаа оноог чинь дэнсэлж, юун дээр буруу байсныг чинь ойлгуулах гэж хичээж магадгүй. Нөхцөл байдал ингэж эргэвэл та бүхий л тэвчээр, ухаанаа гаргаж, хэдий дургүй байсан ч аль болох тайвнаар өөрийн алдаа, бурууг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Охины ордонд төрөгсөд, ялангуяа эрчүүд өөрийнхөө бурууг хэзээ ч хүлээдэггүй. “Энх тайвны” хэлэлцээгээ буруутныг олох их дайн болгочихгүйн тулд түүнийг буруу байсан гэдгийг заавал нотлох гэхийн хэрэггүй болов уу.

Жинлүүрийнхэн хагацлыг тэвчиж чаддаггүй

Энэ ордонд төрсөн хайртай залуу, ханьтайгаа эвлэрэх нь төвөгтэй биш учир үйл явцыг хойш нь тавих, удаашруулах хэрэггүй. Тэд хагацал салалтыг хүлээн зөвшөөрдөггүй, ганцаараа байж чаддаггүй учир удалгүй таныг орлох хүний эрэлд гарч мэднэ. Тиймээс хэрвээ та түүнтэй хамт байхыг хүсч л байгаа бол өөр бүсгүйд дурлан гүйх боломж олгож болохгүй. Тэд амархан эвлэрдэг тул болсон явдалд харамсаж байгаагаа чин сэтгэлээсээ илэрхийлэхэд л болох нь тэр. Түүн рүү утасдаад төлөвлөчихсөн байсан чухал ажил, жишээ нь танай гэр бүлийн найзынд болох томоохон үдэшлэгт ч юм уу түүнгүй очиж яагаад ч болохгүй нь гэж хэл. Ямар ч тохиолдолд, хэргийн эзэн нь тэр байлаа ч та өөрийнхөө шаналж зовсон тухай ярьж түүнийг өөрийгөө буруутан мэт санах байдалд хүргэж, хариуцлагыг түүнд үүрүүлэх гээд хэрэгггүй. Энэ тухай зүгээр л мартаж орхи. Тэгээд гоёмсог хувцас өмсөж үсээ шинэчлэн засч, сайхан үнэртэн түрхээд очвол тэр нэгмөсөн бууж өгнө. Бүх эрчүүдээс жинлүүрийнхэн л бүсгүй хүний гоо сайхныг ойлгож, мэдэрч чаддаг гоо сайхны төрөлхийн өндөр мэдрэмжтэй хүмүүс юм.

Хилэнцийнхэн өшөө авч мэдэх хүмүүс

Хамгийн хэцүү нь Хилэнцийн эрчүүдтэй эвлэрэх явдал байдаг. Тэр өөрийг нь гомдоож шаналгасан хүнийг хэзээ ч мартахгүй бөгөөд эргээд түүнээс хариу авахаас ч буцахгүй. Тэр байтугай хэрүүл маргааны гол буруутан нь өөрөө байсан ч бусдыг биш өөрийгөө л хохирсон, гомдсон гэж боддог. Та хайрт чинь гал дээр тос нэмж, намжиж байсан дөлийг түймэр болгож болзошгүйг анхаарч сэтгэлийн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Түүнд хуралдсан бодол гомдлоосоо салахын тулд бүх уур, сөрөг сэтгэл хөдлөлөө нэгмөсөн гаргаж, таныг шаналгах нь таалагдана. Тэднийг хамаг муухайгаа уудалж, таныг хорон үгээр дайрч доромжилж, сэтгэл доторхоо гаргаж дууссан хойно нь л эвлэрлийн тухай ярьж болох юм. Тиймээс хилэнцийн эрийн эхнэр, дурласан бүсгүй өөрт нь ямар ч хэцүү байсан, түүний энэ аймшигт аашийг өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа балчир хүүхэд гэж бодож хүлээцтэй, өрөвдөн хандах хэрэгтэй. Хилэнцийнхэн хайртай бүсгүй, эхнэр нь түүнийг яг л байгаагаар нь, сайн муутай, хахир хатуу ааштай, хэзээ ч засрахгүй хэцүү зантай чигээр нь л хүлээн аваасай гэж боддог.

Нумынхан гомдол хадгалаад байдаггүй

Уужим сэтгэлтэй энэ эрчүүд та буруугүй байсан ч таныг уучилж чадна. Та эхэлж алхам хийхээс бүү ай. Буруу зөвөө ярилцах гэхэд тэд ярианаас бултахгүй, байгаагаараа байж, магадгүй бүдүүлэг мэт санагдам илэн далангүй байдлаар таны ёс зүйн алдааг шүүмжилж ч мэднэ. Энэ нь түүний чин сэтгэлээсээ хэлж байгаа үг бөгөөд та түүнд өөрийн үзэл бодлоо айж болгоомжлолгүй шууд үнэнээр нь хэлж болно. Гэхдээ өөрийнхөө бурууг ч бас шударгаар хүлээгээрэй. Нумын эрчүүд нэр хүндээ алдах, ялангуяа хайртай бүсгүйнхээ өмнө бүр ч дургүй тул зарим алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй байж магадгүй. Тиймээс дөнгөж эвлэрч байж ахин маргахгүйн тулд хайртдаа үйл явдлыг өөрийнхөөрөө найруулах боломж олгоорой. Тэр дотроо гомдол хураадаггүй, яль шальгүй зүйлд анхаарч сэтгэлээ зовоодоггүй тул нэгэнт тэр бүхнийг уучлаад мартчихсан бол та яг л адилхан байх хэрэгтэй.

Матрынхныг дотор нь буглуулахгүй байхыг хичээ

Матрын эрчүүд гомдвол удаан хугацаагаар “дотогшоо” орж нам болох вий. Түүнийг хөдөлгөх гэж элдвээр оролдож, үглэж яншаад огт хэрэггүй. Энэ нь түүнийг улам л цааш нь түлхэнэ. Тиймээс зүгээр л түүний тусламж их хэрэгтэй байна гэдгийг илүү үггүйгээр, болж өгвөл бодит байдлаар харуулах хэрэгтэй. Та эвлэрэх санаачлага гаргаад байгаагаа ил тод харуулах гэх ч хэрэггүй. Хэчнээн их зовж байгаагаа харуулах гэж элдвийг чалчиж, түүний шаналж байгаа эсэхийг мэдэх гэж шалгаах хэрэггүй. Бид хамтаараа энэ асуудалд зохих шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг ойлгуулаад, болсон явдалд та сайн дүгнэлт хийсэн тул хойшид ийм зүйл болохгүй байхын төлөө чармайна гэдгээ илэрхийл.

Хумхын эрчүүдийг урьдчилан таахын аргагүй

Та түүнтэй хэрэлдсэнээсээ ганц хормын дараа, магадгүй бүр бүтэн жилийн хойно огт санамсаргүй явдлаар ч эвлэрч магадгүй. Энэ ордныхон хүнд удаан муу санадаггүй хүмүүс тул хэзээ нэг цагт эвлэрэхдээ л эвлэрнэ. Та зоригтойгоор эхэлж дуугарч болох бөгөөд энэ нь түүнд таалагддаг. Эвлэрэх нэг сайхан шалтаг бол бүр эртний сайн найзындаа хамт очихыг урих явдал юм. Найз нөхдийн хөгжөөнтэй яриан дунд энэ нь амжилтанд хүрнэ. Тэр гомдлоо аль хэдийн мартчихсан байгаа гэдгийг ойлгож та ч бас мартах хэрэгтэй. Тиймээс улирсан баларсан явдал, шаналлын тухай ярьж өөрийнхөө сэтгэлийг нээх нэрээр өнгөрсөн зүйлийг сануулах биш, харин Ангараг гариг дээр амьдрал бий юу гэх мэтийн тухай ярь. Өөрөөр хэлбэл огт өөр, сонирхол төрөм зүйлийн талаар ярьж, бол өгвөл бүх хүныг хамруулахыг хичээгээрэй. Бүгд таныг сонсож эхлэхэд хайрт чинь ч өөрийн эрхгүй татагдах болно.

Загасны эрчүүд эмзэг

Тэд бусдын хувьд хөгийн санагдах өчүүхэн зүйл дээр ч голдоо ортол гомдож мэдэх л хүмүүс. Ийм үед нь түүнтэй эвлэрэхийг оролдох нь даанч нэмэргүй. Загасны ордонд төрсөн эрийг “Юу болоо вэ?, Яагаа вэ” гэсэн асуултаар яаж бөмбөгдөөд ч тэд яг загас шиг л амаа хамхиад таг болдог. Ингээд байгаагийн нь учир шалтгааныг олохгүйгээр элдвийг янших нь түүнийг улам л зовооно. Загасныхан сэтгэлдээ хуралдсан бүхнийг ил гаргахдаа маруухан, тэр тусмаа гомдлоо илэрхийлж бүр ч чадахгүй. Ингэж их шаналах нь тэднийг бүхэлд нь эзэмдэхэд тэд ертөнцөөс бүрэн тусгаарлагддаг. Ийм үед нь та өөртөө анхаарлыг нь хандуулах гэж элдвийн ааш гаргах нь түүнийг харин ч бүр нөгөө тийш нь явуулчихаж мэднэ. Тиймээс хэн нь буруутайг олох гэж оролдохын оронд зүгээр л тайван, нам болчих. Та багахан тэвчээр л гаргачих. Тэдний уур, гомдол яг далайн хар шуурганы дараах шиг бага багаар намжиж байж сая нар мандана. Хамтдаа сайхан хөгжим сонсож, сонирхолтой ном, сэтгүүл уншиж, сайн кино үз. Хайртад чинь таны дэмжлэг, эелдэг зөөлөн байдал л хамгаас чухал гэдгийг ойлгоорой.

everyday.mn

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …