Хорт хавдар үүсэхээс сэргийлэх хүнс

Эрдэмтэд намрын шинэ ургацын жимс, хүнсний ногоо нь хорт хавдар үүсэхээс сэргийлдэг болохыг тогтоосон байдаг.

1.    Алим

images

Юуны түрүүнд өдөрт нэг ширхэг шинэ алим идэх нь амны, улаан хоолойн, уушиг, бүдүүн гэдэс, ялангуяа хөхний хорт хавдар үүсхээс сэргийлдэг болохыг тогтоожээ.

Алиманд агуулагдах куэрсэтин хэмээх бодис нь эсийн ДНХ-г гэмтэхээс хамгаалснаар хавдраас сэргийлдэг байна. Мөн алимыг хальстай нь идсэнээр олон төрлийн шимт бодис ялангуяа эслэгийг авах боломжтой байна.

2.    Жимс, жимсгэнэ

Мөн жимс, жимсгэнэ ялангуяа аньс их хэрэглэх нь бүдүүн гэдэс, уушигны хорт хавдраас сэргийлдэг байна. Энэ нь түүнд агуулагдах цууны хүчилтэй холбоотой юм.

Америкийн нэгдсэн улсын Rochester анагаах ухааны их сургуулийн судалгаагаар аньс нь давсагны үрэвсэл болон шүдний цоорлоос хамгаалдаг болохыг тогтоожээ.

3.    Хүнсний ногоо

Шинэ ургацын хүнсний ногоо нь хорт хавдраас сэргийлэх болон олон төрлийн аминдэм, эрдэс бодисуудыг агуулдаг байна. Тухайлбал шар лууван, хүрэн манжин, ногоон сонгино, байцаа гэх мэт. Эдгээр хүнсний ногоонд агуулагдах флавинойдууд, фитохимийн бодисууд болон эслэг зэрэг нь олон төрлийн хорт хавдрууд үүсэх эрсдэлээс сэргийлдэг билээ.

4.    Гүн өнгийн ногоо

Буржгар байцаа гэх мэт гүн ногоон өнгийн ногоонд агуулагдах индол хэмээх фитохимийн бодис нь элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагааг дэмжсэнээр хавдраас сэргийлдэг байна. Брокколли, брюссели байцаа, бөөрөнхий байцаа гэх мэт ногоон ногоо түлхүү хэрэглэдэг хүмүүст ходоод, түрүү булчирхай, уушигны хавдар тусах эрсдэл бага байдгийг тогтоожээ. Мөн сүүлийн үеийн судалгаагаар эдгээр ногоог долоо хоногт дор хаяж нэг удаа хэрэглэдэг хүмүүст амны хорт хавдраар өвчлөх эрсдэл бага байсан байна.

5.    Улаан, шар өнгийн жимс, хүнсний ногоо

Хулуу, шар лууван гэх хүнсэнд агуулагдах каротинойд хэмээх бодис нь хавдрын эсрэг үйлчлэл үзүүлдэг. Каротинойд их агуулсан хүнс нь хөх, түрүү булчирхай, уушиг, бүдүүн гэдэсний хорт хавдруудаас сэргийлдэг байна

 

14408768_1075659032554287_872381660_n-8-36

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …