Тим Көүпийг “Найрамдал” медалиар шагналаа

cb6b0b93aa9f1d852714091879285101_largeЧингис хааны гаргасан  мөрөөр Монгол, Казахстан, Орос, Украйн, Унгар улсуудын газар нутгаар  6000 км мориор аялж,  ном кино бүтээж, Монгол Улсыг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа Австралийн  иргэн Тим Көүпийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Найрамдал”  медалиар шагнах зарлиг гаргажээ. Уг шагналыг  БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр  “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын аялал жуулчлалын  бага хурлын үеэр гардууллаа. “Найрамдал” медалиар   Тим Көүпийг шагнасан нь аялал жуулчлалын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа хүмүүст том урам боллоо.  Өмнө нь Тим Көүпийг Аялал жуулчлалын тэргүүний ажилтан цол тэмдэг, Монголын аялал жуулчлалын элч төлөөлөгч өргөмжлөлөөр өргөмжилж байсан билээ гэж БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ. 

14408768_1075659032554287_872381660_n-8-36

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …