Хэлэлцүүлэг зохион байгууллаа

3253e556d4ca0f25e97284c3f32ddbb3Монгол Улсын Засгийн газрын 100 хоног арга хэмжээний хүрээнд МХЕГ-аас хоёр хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

3a53ac471bdcaa6a239f1ae760fac62f

Үүний нэг нь МХЕГ, НМХГ, БОАЖЯ-ны харъяа Озоны үндэсний алба, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар хамтран агаар бохирдуулагч томоохон суурин эх үүсвэрийн ашиглалтаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн байдалд хийсэн хяналт шалгалт, хаягдал утааны хийн хэмжилтийн үр дүнд дүгнэлт хийж цаашид авч хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав.

Мөн өнөөдөр “Экспорт, импортын ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд тавих ургамал хорио, цээрийн хяналт” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, МХЕГ, МҮХАҮТ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтэс, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл оролцов. Энэ үеэр улсын хилээр нэвтрэх ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд тавих ургамал хорио цээрийн хяналт, өнөөгийн байдал, хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцож, зөвлөмж өглөө.

6cc73ea38b9bd950ab4cd3ee57f8c661

1cd918064641900b3423b5b6298bd4bd

14408768_1075659032554287_872381660_n-8-36

 

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …