Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах тэмцээний эхний шатанд 71 сургуулийн 8000 гаруй сурагч оролцжээ

p1av17p1i71rcrh0c1dst1ncv9qd1Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар төрийн шагналт Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн Найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 24 дэх удаагийн анхан шатны шалгаруулал 2016 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд боллоо.

Уралдааны анхан шатны шалгаруулалтад Нийслэлийн 8 дүүргийн 71 сургуулийн 8000 гаруй сурагчид 210 багш ур чадвар авъяас билгээ сорин оролцлоо. Хоёр дахь шатны шалгаруулалт 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Монголын Хүүхдийн Ордонд болно.

Найрал дууны уралдаан нь зөвхөн уралдаан төдийхнөөр үр дүн нь хэмжигддэггүй бөгөөд Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтын түвшинг өсгөж, багшийн ур чадварыг сорьж байдгаараа нэг ёсны хөгжмийн хичээлийн олимпиад болдог бөгөөд үүний үр дүнд багш нарын ур чадвар жил ирэх бүр нэмэгдэж улам өрсөлдөөнтэй болсоор байна гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …