Нийслэлийн Тээврийн газраас Хан-Уул дүүрэг 3 дугаар хорооны Үйлдвэрийн гудамж Тэлмүүн, Тэнгэр, Ривэр стоун, Хос өргөө хотхон, Баянгол дүүрэг 1,3 дугаар хороодын Алтай хотхон, Нарны хороолол, Баянзүрх дүүрэг 26 дугаар хорооны Хүннүгийн гудамж Баянмонгол, Сүмбэр орд хорооллын иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:61 “Мишээл экспо-Говь үйлдвэр-Нарны хороолол-Цэцэг төв-Баянмонгол хороолол”, Ч:61/б/ “Мишээл экспо-Говь үйлдвэр-Нарны хороолол-Баянмонгол хороолол-Ард кинотеатар” чиглэлийг тус тус шинээр нээжээ.
Мөн Сонгино хайрхан дүүрэг 5 дугаар хорооны Баянбулаг 1-5 дугаар гудамж Далангийн замаар Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ ДС-Далангийн зам” чиглэлийг, Чингэлтэй дүүрэг 17,18 дугаар хороодын иргэдийн зорчих эрэлтийг хангах үүднээс Чингэлтэй-Зүрх-Уул руу Ч:24/б/ “Чингэлтэй-Зүрх-Уул-Гурвалжингийн гүүр-ТЭЦ4” чиглэлийг өөрчлөөд байна.
Харин “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс одоогийн “Мишээл экспо”-ийн эцсийн зогсоолыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цааш 200 метр газарт шилжүүлэн шинээр гаргасан тул Ч:10 “Ганц худаг-Баянмонгол хороолол-Мишээл экспо-Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” чиглэлийг сунгаж нийтийн тээврийн үйлчилгээг хүргэхээр боллоо. Дээрх шинээр нээгдсэн болон өөрчлөлт орсон чиглэлүүд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн иргэддээ үйлчлэх юм байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.