Техникийн хяналтын байгууллагын итгэмжлэлийн техникийн хорооны хурал болов

1c080e44249a15d2930e28c22e2bee9a
2016 оны 10 дугаар сарын 11-ны өдөр хуралдсан Техникийн хяналтын байгууллагын итгэмжлэлийн техникийн хорооны хурлаар  “Олно” ХХК Техникийн хяналтын байгууллага болон “Эрдэнэт үйлдэр” ХХК-ийн Техник  хяналтын албаны итгэмжлэлийн үнэлгээнийн ажлын хэсгийн тайланг авч хэлэлцлээ.  Тус хурлаар   “Олно” ХХК Техникийн хяналтын байгууллагыг 2 жилээр, “Эрдэнэт үйлдэр” ХХК-ийн Техник  хяналтын албыг 4 жилээр итгэмжлэхийг гишүүд 100 %-ийн саналаар дэмжив.
“Олно” ХХК-ийн Техникийн хяналтын байгууллага нь Барилга, байгууламжийн хийц, эдлэлийн чанар болон угсралтын үеийн хяналтыг гүйцэтгэхээр А төрлөөр  итгэмжлэгдэж, барилгын салбарын анхны итгэмжлэгдсэн Техникийн хяналтын байгууллага боллоо.
“Эрдэнэт үйлдэр” ХХК-ийн Техник  хяналтын алба нь 3 дахь удаагаа  итгэмжлэгдэж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ технологи, үйл явцын болон бүтээгдэхүүн нийлүүлэлтийн үеийн хяналтыг гүйцэтгэдэг В төрлийн хяналтын байгууллага юм.
ИТГЭМЖЛЭЛИЙН ГАЗАР

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …