Олон улсын сансрын станц (ОУСС) ямар үнэ өртөгтэй вэ? хэмээн та хэзээ нэгэн цагт өөрөөсөө асууж байв уу? Хэзээ нэгэн цагт хүний хийсэн хамгийн үнэтэй цаганд хичнээн мөнгө төлөх хэрэгтэй вэ? Харин бүтэн хагас килограмм булцуут мөөг ямар үнэтэй вэ? Дараа дараачийн эд зүйл бүрийг тэр бүр хүн худалдан авах боломжгүй гэж та хэлэх байх л даа, тийм ч байж болох. Харин одоо дэлхийн хамгийн үнэ өртөгтэй 14 эд зүйлийг таны анхааралд толилуулж байна.
Antarctic Nail Ale шар айраг.
Үнэ өртөг: 1815 ам. доллар
Энэ бол дэлхийн хамгийн үнэтэй шар айраг, нэг лонх нь 1815 ам. доллар! Шар айргийг үйлдвэрлэхэд Антарктидын мөсөн голын усыг хэрэглэдэг, энэ нь дэлхийн хамгийн цэвэр бөгөөд эртний ус гэсэн үг. Чухамхүү энэ хоёр баримт ийм өндөр үнийг тодорхойлж байгаа хэрэг. Шар айрагны амт нь шар айрагны “Australia’s Nail Brewing Company” үйлдвэрийн манлай бүтээгдэхүүн, олон удаагийн шагналт “Nail Ale” шар айрагны уламжлалт жоронд суурилсан юм. Ердөө 30 дугаар өгч, сертификатжуулсан “Antarctic Nail Ale” лонх шар айраг үйлдвэрлэжээ. Шар айргийг борлуулж олсон бүх орлогыг халим хамгаалдаг «Sea Shepherd» санд шилжүүлсэн байна.
Италийн трюфель буюу цагаан булцуут мөөг.
Үнэ өртөг: 160 мянган ам. доллар
Трюфель бол дэлхийн хамгийн үнэтэй мөөг. Үүнээс италийн цагаан булцуут мөөг хамгийн үнэтэй төрөлд тооцогддог. Зурагт харуулсан мөөг нь 1,51 килограмм жинтэй юм. Энэ мөөгийг Гонконгийн амтлагч 160 мянган ам. доллараар худалдан авчээ.
Gout de Diamants” шампань дарс.
Үнэ өртөг: 1,2 сая ам.доллар
Дэлхийд хамгийн үнэтэй шампань дарс чухамхүү ингэж харагддаг. Гэхдээ дотор нь байгаа дарс биш, харин энд лонхны дизайн хамгийн үнэтэй гэдгийг даруй тэмдэглэвэл зохино. “Gout de Diamants” шампань дарс өөрийн стандарт, болор логотипыг цагаан алтан эмблемээр сольсон юм. Бас дээр нь 19 карат бриллиант шигтгэжээ. Ингээд хамтдаа 1,2 сая ам. долларын үнэтэй. Түүнчлэн “бага үнэтэй хувилбар” гэж байдаг бөгөөд стандарт лонхтой “Gout de Diamants” шампань дарс 250 мянган ам. долларын үнэтэй.
Бонсай мод.
Үнэ өртөг: 1,3 сая ам. доллар
Бонсай модууд янз бүрийн нас, хэмжээ, гарал үүсэлтэй байдаг, үүнээс шалтгаалаад үнэ нь ч өөр өөр. Энэ япон модны хамгийн үнэтэй нэг хувийг Азийн Бонсай, Суйсекийн 11 дэх үзэсгэлэн дээр худалдсан байна. Суйсеки бол голын чулуу, хадан цохионы хэлтэрхийг гоё сайхан эвлүүлдэг япон урлаг бөгөөд эдгээр чулуу нь өөрийн хэлбэр дүрсээр хүн, амьтан, шавьж болон бусад биетийг санагдуулдаг. Тийнхүү үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр 300 жилийн настай модыг нэг хүн дээрх чамгүй мөнгөөр худалдан авчээ.
Henry IV Dudognon Heritage Cognac Grande Champagne.
Үнэ өртөг: 2 ам. миллиона доллар
“Henry IV Dudognon Heritage Cognac Grande Champagne” бол дэлхийн хамгийн үнэтэй коньяк. Өмнөх шампань дарсын адил коньякны үнэ цэнд давын өмнө лонхны өртөг нөлөөлдөг байна. 1776 оноос үйлдвэрлэж байгаа энэ коньяк савлагдахын өмнө торхонд наад зах нь 100 жил байх ёстой. Харин лонх нь жинхэнэ урлагийн бүтээл юм. Лонхонд өөрт нь 24 каратын алт болон хамгийн дээд сорьцын цагаан алт орсон байна. Дээр нь сертификатжуулсан 6 мянган бриллиант шигтгэжээ.
Хамгийн үнэтэй үүлдрийн нохой.
Үнэ өртөг: 2 сая ам. доллар
Харин нохой бол эд зүйл биш нь мэдээж, гэвч энэ нохой уг жагсаалтад орохгүй байх аргагүй. Тийнхүү Түвдийн мастиф үүлдрийн нохой өөрөөрөө бахархаж болно. Албан ёсоор бол энэ нь дэлхийн хамгийн үнэтэй үүлдрийн нохой. Хятадын Жэзянь мужид дээд амжилтыг тогтоосон бөгөөд эндхийн нэрээ хэлэхийг хүсээгүй нохой сонирхогч нэг хүн түвдийн мистаф үүлдрийн гөлгийг 2 сая ам. доллараар худалдан авчээ.
A. Lange&Sohne Grand Complication.
Үнэ өртөг: 2,5 сая ам. доллар
Энэ бол урьд өмнө худалдахаар тавьсан хамгийн үнэтэй цаг юм. Нийтдээ зургаан жилийн хугацаанд тус бүр нь 2,5 сая ам. долларын үнэтэй зургаахан ширхэг цаг хийх ажээ. Нэг тодорхой мастерын хийсэн ийм ганцхан цаг жил бүр зах зээлд гарах гэнэ. Цагийг хамгийн дээд чанарын алт, мөнгөөр, оосрыг матрын арьсаар хийжээ.
Rhein II.
Үнэ өртөг: 4,3 сая ам. доллар
Дуудлага худалдааны “Christie’s” ордон олон сонирхолтой дээд амжилт тогтоосон ч, эдгээрийн нэг нь ч германы гэрэл зурагчин Andreas Gursky-гийн “Rhein II” гэрэл зургийн дуудлага худалдаа шиг тийм их маргаан дэгдээж байгаагүй юм. Энэ зургийг нэрээ хэлэхийг хүсээгүй нэг цуглуулагч 4,3 сая ам. доллараар худалдан авчээ. Энэ нь үнэмлэхүй дээд амжилт юм. Хэн нэгэн хүн ийм нэгэн хэмийн уйтгартай ч гэмээр зургийг ийм их мөнгөөр яах гэж худалдан авсныг бид хэзээ ч мэдэж авахгүй болов уу. Зурагчин өөрөө уг гэрэл зургийг хамгийн сайн бүтээл болсон гэж үздэг бөгөөд амьдралын утга учрыг уран сайхны аргаар харуулсан юм гэж тэр хэлсэн байдаг.
Lamborghini Veneno.
Үнэ өртөг: 4,6 сая ам. доллар
Veneno бол 2013 онд Женевийн үзэсгэлэнгийн үеэр үзүүлсэн Ламборжини маркийн супер-машин юм. Энэ машиныг ердөө гуравхан ширхэг үйлдвэрлэсэн бөгөөд тус бүрийг нь 4,6 сая ам. доллараар худалджээ.
Лестерийн кодекс.
Үнэ өртөг: 30,8 сая ам. доллар
Codex Leicester бол 16 дугаар зууны Леонардо да Винчигийн тэмдэглэлийн эмхэтгэл юм. Аугаа их эрдэмтний туурвисан есөн хуулийн нэг бөгөөд урлаг, шинжлэх ухаантай холбоотой түүний зурсан зураг, эскизийг багтаажээ. Энэ эртний гар бичмэлийг 1994 онд дуудлага худалдаагаар Билл Гейтст 30,8 сая ам. доллараар худалдаж, ингэснээр түүхэнд хамгийн үнэтэй ном болжээ.
Stradivarius 1719 MacDonald.
Үнэ өртөг: 45 сая ам. доллар
Дэлхийн хамгийн үнэтэй хийл үү? Аугаа их мастер Страдиварийн бүтээсэн хийл ийм үнэтэй зэмсэг байж болох нь мэдээж. Дуудлага худалдааны “Sotheby’s” ордон “1719 MacDonald” хийлийн хувьд 45 сая ам. долларын дээд үнийг тогтоосон юм.
Airbus 318 Elite Private Jet.
Үнэ өртөг: 60 сая ам. доллар
Дэлхийд цөөхөн хүн л хувийн нисэх онгоцтой байж чадна. Баячуудын дунд ч таван хүн тутмын нэг нь л иймэрхүү тансаг зүйлийг худалдан авах боломжтой. Хамгийн орчин үеийн, тансаг нисэх онгоц 60 сая орчим ам.долларын үнэтэй байдагт гайхах явдалгүй. “Airbus A318 Elite” нисэх онгоц 18 зорчигчийн суудалтай бөгөөд тусдаа оффисын өрөө, гуанз, унтлагын өрөө болон шүршүүртэй. A318 нисэх онгоц бас ачаа тээшийн уужим цэлгэр өрөөг санал болгодог байна.
Tianhe-2.
Үнэ өртөг: 400 сая ам. долларов
Tianhe-2 бол 1300 эрдэмтэн, программистын оролцоотойгоор бүтээсэн хятадын суперкомпьютер юм. Орчуулвал “Тэнгэрийн заадас 2” гэсэн нэртэй уг компьютер нь батлан хамгаалахын системд загварчлал, дүн шинжилгээ хийхэд зориулагджээ. Суперкомпьютер Хятадын армийн тусгайлан бүтээсэн операцийн Kylin системийн удирдлагад ажилладаг байна.
Олон улсын сансрын станц
Үнэ өртөг: 150 тэрбум ам. доллар
Энэ нь хүний бүтээсэн хамгийн үнэ өртөгтэй зүйл мөн нь маргаангүй. Олон улсын сансрын станц (ОУСС) бол сансрыг эзэмшиж ирсэн түүхэн дэх бас хамгийн томхон объект мөн. Орост америкийн хөрөнгөөр үйлдвэрлэсэн түүний анхны модулийг 1998 онд тойрог замд оруулсан юм. Одоо ийм модуль 15 байгаа (нийтдээ 16 байх ёстой) бөгөөд эдгээрийг Орос, АНУ, Европт үйлдвэрлэжээ. ОУСС 350 орчим километрийн өндөрт нисч явдаг юм.
С.Инда
everyday.mn