Сайд А.Цогцэцэг Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

30ddae440b831ea29846e55bd63bca7c

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Ноён Жеймс Андерсон, Ахлах эдийн засагч Апарнаа Соманатан болон албаны бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Суурин төлөөлөгч Ноён Жеймс Андерсон Сайд А.Цогцэцэгт хүлээн авч уулзаж байгаад талархаад, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Монгол улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа Цахим эрүүл мэнд төслийн хэрэгжилтийг үнэлэх Дэлхийн банкны баг Монгол Улсад ажиллаж байгаа талаар танилцуулав.

14786974_1337581996276566_453470578_o

Эрүүл мэндийн сайд Цахим эрүүл мэнд төслийн ач холбогдлыг өндрөөр үнэлж байгаагаа тэмдэглэн хэлээд уг төсөл нь ижил төстэй бусад төслүүдтэй харилцан уялдаатай хэрэгжих тал дээр анхаарч ажиллахыг зөвлөв.Цахим эрүүл мэнд төслийн хэрэгжилтийг үнэлэх Дэлхийн банкны багийн ахлагч Апарнаа Соманатан өнгөрсөн өдрүүдэд орон нутагт томилолтоор ажиллаж, эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, өрхийн болон сумын эрүүл мэндийн төвийн эмнэлгийн техник тоног төхөөрөмжийн болон мэдээллийн техникийн хангалт, эрүүл мэндийн мэдээллийн урсгалын өнөөгийн байдлыг газар дээр нь үзэж танилцсан нь чухал ач холбогдолтой болсон талаар Эрүүл мэндийн сайдад танилцуулаад төслийн явц, тулгарч буй асуудлуудын талаар харилцан санал солилцов.Уулзалтын төгсгөлд Сайд А.Цогцэцэг Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Ноён Жеймс Андерсон, Ахлах эдийн засагч Апарнаа Соманатан нартхүрэлцэн ирж төслийн явцын талаар санал солилцсонд талархаадЦахим эрүүл мэнд төслийн хэрэгжилтийг хангаж ажиллахад бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Эх сурвалж: ЭМЯ

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …