“Ур чадварын сорилт” сэдэвт сургалтанд хамрагдлаа

standart
Азийн хөгжиж буй орнуудын хэмжил зүйн салбарт дэмжлэг үзүүлэх MEDEA төслийн хүрээнд Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгийн Ур чадварын сорилт зохион байгуулагч буюу бусад томилогдсон ур чадварын сорилтын лабораториудын чадавхийг бэхжүүлэх зорилгоорТайланд улсын Бангкок хотноо 2016 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Ур чадварын сорилт” сэдэвт сургалтанд Азийн 8 орны 20 төлөөлөгч оролцлоо.
Энэхүү сургалтанд СХЗГ-ын Итгэмжлэлийн газрын ахлах мэргэжилтэн Д.Удвал, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн мэргэжилтэн Э.Ууганцэцэг нар хамрагдаж, өөрийн орны ур чадварын сорилтын өнөөгийн байдлын талаар танилцуулга хийж, бусад улс орны туршлагаас судлав.
Тайланд улсын Шинжлэх ухаан, технологийн яамны дэргэдэх Шинжлэх ухааны байгууллагын Ур чадварын сорилтын төвийн захирал Рачада Хемапаттавее, доктор Почаман Тагхеен нар ISO/IEC 17043:2010 Тохирлын үнэлгээ-Ур чадварын сорилтод тавих ерөнхий шаардлага  стандартын удирдлагын болон техникийн шаардлагын бүх заалт, элементүүд, ISO 13528 стандартын дагуу ур чадварын дээжийн нэгэн төрөл, тогтвортой байдлын судалгаа, статистик боловсруулалт, ур чадварын сорилтын үр дүн, лабораториудын гүйцэтгэлийг үнэлэх талаар нийт 24 цагийн лекц хичээлийг заасан.
a0980b340f4f2a047a1619a9afbbf573
Мөн сургалтын үеэр Шинжлэх ухааны байгууллагын итгэмжлэгдсэн Ур чадварын сорилтын төв лабораторид зочилж,  үйл   ажиллагаатай нь танилцав.Тус лаборатори нь орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, үйлдвэрлэлийн хэмжээнд ур чадварын дээжийг бэлтгэдэг ба хавсран гүйцэтгэгчээр дээжийн тогтоосон утга, нэгэн төрлийн болон тогтвортой байдлын сорилтыг гүйцэтгүүлж, үндэсний хэмжээнд хүнс, байгаль орчин, хими, физикийн ба шалгалт тохируулгын ур чадварын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг төдийгүй Зүүн Азийн хэмжээнд ч зохион байгуулдаг байна.

Энэ сургалтанд хамрагдснаар химийн хэмжлийн нэгдмэл  байдлыг хангахын тулд ур чадварын сорилтын тогтолцоог олон улсын стандартын дагуу зохион байгуулах, ур чадварын сорилтын загвар, төлөвлөлт, статистик боловсруулалтын талаарх мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлсэн ач холбогдолтой сургалт боллоо.

14408768_1075659032554287_872381660_n-8-36

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …