ТОСК-ийн ерөнхий захирал асан А.Гантулгыг шалгаж эхэлжээ

maxresdefault

Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн ерөнхий захирал асан А.Гантулгыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлжээ.

Түүнийг ТОСК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа танил талдаа давуу байдал олгож, их хэмжээний мөнгө үрэн таран хийсэн гэх мэдээлэл байгаа аж.

Түүнчлэн энэ талаар Нийслэлийн прокурорын газрын албаны эх сурвалж “Албан тушаалын байдлаа хэтрүүлж, хувийн компанитай гэрээ байгуулан нэг тэрбум төгрөгийн зээл олгож, ТОСК-д онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр тус корпорацийн ерөнхий захирлаар ажиллаж байсан А.Гантулгыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн нь үнэн” хэмээсэн юм.

14408768_1075659032554287_872381660_n-8-36

Санал болгох мэдээ

Ж.Батзандан: Уул уурхайн баялагийн тодорхой хувийг төр, ард түмний мэдэлд авах асуудал яригдах бүрд Засгийн газрыг огцруулах асуудал гарч ирдэг

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Засгийн Газрын бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ Ж.Батзандан хэвлэлд хандаж мэдээлэл өгөв. Тэрбээр …