Сонгуульдаа идэвхтэй оролцоорой, залуус аа

8849e95deb8f4fbaoriginal

Монгол Улсын 2016 оны  Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгууль албан ёсоор эхлээд байна. Санал авах байрууд өнөөдөр оройн 22:00 цаг хүртэл иргэдээс санал авах бөгөөд ингэснээр сонгуулийн санал хураалт албан ёсоор өндөрлөнө. Тэгвэл өглөөний 10:00 цагийн байдлаар ирц бага, 3 хувьтай байгаа талаар албаны хүн мэдэгдлээ. Ер нь, сонгуулиас сонгуулийн хооронд санал өгөх иргэдийн тоо буюу ирц буурч байгаа нь судалгаанаас харагддаг. Энэ нь, иргэдийн сонголт үнэ цэнэгүй болсон, тэдний итгэл алдарсантай холбоотой юм. Нөгөө талаас улстөрчдийн увайгүй үйлдэл, нэр хүндгүй болсон тойргоо сольж өөр тойрогт нэр дэвшээд гараад ирдэг байдалтай холбоотой болов уу.

Ямартай ч, иргэд олон нийтийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. УИХ-ыг сонгуулийг бодвол Орон нутгийн буюу сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд харьцангуй нэр цэвэр, шударга, шинэ залуучууд нэр дэвшдэг бөгөөд тэднийг хүчтэйгээр дэмжин гаргаснаар Их хуралд ээлжлэн сонгогддог энэ хэдэн нөхдөөс ангижирах боломжтой. Хамгийн гол нь, сонгуульд хамгийн идэвх муутай оролцдог залуучуудыг энэ удаагийн сонгуульд идэвхтэй оролцож, сонгох эрхээ эдэлж, эцэс сүүлд нь сонгосон хүмүүсээ дүгнэж цэгнэж, улстөрчдийг эртнээс таниж мэдэж, дараа дараагийн сонголтоороо ажил хийгээгүй нөхдүүдэд хариуцлага тооцож, ирээдүй хойчийнхоо төлөө идэвхи зүтгэлтэй байхыг уриалж байна.

Төгс 

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …