Бөөрний гемодиализын аппаратад үнэгүй хамрагдахаар болжээ

106840

Манай улсын хэмжээнд бөөрний архаг дутагдалд орж байнгын эмчийн хяналтанд байдаг нийт 568 иргэн байдаг. Гэвч эдгээр иргэд улсын эмнэлэгт гемодиализын аппаратад хамрагдаж чаддаггүй байна. Ийм учраас хувийн эмнэлэгт диализын аппаратад орж нэг удаа цусаа сэлбэхийн тулд дунджаар 130-200 мянган төгрөг зарцуулдаг аж.

Бөөрний архаг дутагдалд орсон иргэдийн 300 гаруй нь гадуур буюу хувийн эмнэлэгт сард хоёр сая төгрөгийн зардал гаргаж цусаа сэлбэх үйлчилгээ авахаас өөр аргагүй байдалд ордог  байна. Тэгвэл дээрх иргэдийн эмчилгээний зардалыг ирэх оны нэгдүгээр  сарын нэгнээс эхлэн төрөөс даахаар болжээ.

Эх сурвалж: emch.mn

Санал болгох мэдээ

Өнөөдөр Олон улсын эпилепсийн өдөр

Дэлхий даяар нийт 60 сая гаруй эпилепситэй хүн амьдарч байна. Монгол Улсад эпилепси оноштой 1933 …