Үс засуулахад тохиромжгүй

14348707_1747082872226459_1377012611_nӨнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 20. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын 20. Бархасвадь гараг. Гөрөөсөн толгой одтой, Хоёр хар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр.

Өдрийн наран 7 цаг 22 минутад мандан, 18 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Хяруу унах улирал 8 цаг 13 минутад эхэлнэ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …