Улаанбаатарт 7 хэм дулаан

14315496_1747082268893186_192747097_o

Малчид, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байх тул :халтиргаа гулгаа үүсч зам, даваа хаагдаж болзошгүйг анхааруулж байна.

2016 оны 10 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын зарим газар, зүүн болон говийн аймгуудын хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 15-20 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 5-7 хэм дулаан байна.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …