Эрүүл мэндэд тустай 4 хүнс

Та хоол хүнсэндээ  антиоксидантаар баялаг хүнсний ногоо, бүхэл үрийн бүтээгдэхүүн хэрэглэснээр таны эрүүл мэндийг  хамгаалахад туслах болно.

Эрүүл мэндэд ашигтай дөрвөн төрлийн хүнсний бүтээгдэхүүн болон жимс жимсгэнийг жагсаан бичжээ.

1.Сармис

3985c51800000578-3852080-image-a-10_1476891126771

Сармис нь хүний эрүүл мэндэд  хэрхэн сайн нөлөө үзүүлдэг вэ?

Үүнд:

1. Хамрын ханиад, элдэв ханиад томуунаас сэргийлдэг.

2. Ханиадтай байгаа бол ханиадыг эмчлэж, халуун бууруулдаг, цэр ховхолж, хөхүүл ханиалгыг дардаг.

3. Дархлааг сэргээж, сайжруулдаг.

4. Элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, халдварын вирусыг устгадаг.

5. Нүдний хараа, чихний сонсголыг сайжруулдаг.

6. Нүд нуухдах, чихээр хатгах, булхи гарах зэргээс сэргийлж нянг устгадаг.

7. Толгойн өвдөлт, толгой дүүрэх зэрэг зовиурыг намдаадаг.

8. Тархины үйл ажиллагааг сэргээж, сэтгэн бодох чадварыг хөгжүүлнэ.

9. Үс, хөмсөг, сормуусны ургалтыг түргэсгэдэг.

10.Цусны даралтыг тогтворжуулж, зүрх судасны үйл ажиллагааг хэвийн баридаг.

11. Цус шингэлж, элгийг хоргүйжүүлнэ.

12. Иод агуулдаг учир бамбай булчирхай томрохоос сэргийлдэг.

13.Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлж, арьсны эд эсийг нөхөн төлжүүлдэг.

2. Улаан лооль

3985c52400000578-3852080-image-a-11_1476891130630

Улаан лооль антиоксидантаар баялаг тул цусны даралт ихсэх, зүрхний өвчин болон холестеринаас идэвхтэй хамгаалдаг юм.

3. Загасны мах

3985c53300000578-3852080-image-a-12_1476891134611

Загасны мах нь Омега 3 болон D витаминаар баялаг тул  загасны махны уураг нь хүний эрүүл мэндэд тустай махан бүтээгдэхүүн юм.

4. Ногоон цай

3985db3c00000578-3852080-image-a-14_1476891141870

1. Өдөрт  2-3 аяга ногоон цай уувал уг “эм” зүрхийг чинь элдэв эрсдлээс хамгаалж, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг.

2. Ногоон цайнд антиоксидант ихээр агуулагддаг учраас таны дархлааг сайжруулна.

3. Хорт хавдар үүсгэгч эд эсийг устгах хамгийн шилдэг зэмсэг юм.

4. Ногоон цай нь хүний бие бялдрыг эрүүл, залуу байлгах гол баталгаа болдог.

5. Энэ цай хүний бодисын солилцоог тогтворжуулж таргалалтыг удаашруулдаг.

6. Мэдрэлийн системд эерэгээр нөлөөлдөг тул ачаалал ихтэй өдрийн дараа аяга ногоон цай уучихад л алжаал ядрал аяндаа тайлагдах болно.

7. Энэ цайнд агуулагддаг “Танин” хэмээх бодис нь тархины үйл ажиллагааг идэвхжүүлж ой санамж, анхаарал төвлөрлийг сайжруулдаг.

8. Ногоон цайнд байдаг аминдэмүүд нь улаан цайныхаас 10 дахин илүү, ялангуяа В бүлгийн аминдэм элбэгтэй.

9. Уг цайны ачаар хүний булчингийн ажиллагаа сайжирч, таргалалт үүсгэдэг гол элемент болох целлюлит үүсэхээс сэргийлнэ.

10. Ногоон цай нь нойргүйдэл анагаах явцыг хурдасгадаг гэдгийг эрдэмтэд нотолсон байна.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

 

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …