“Шинэ санаа-Шилдэг инноваци” төслийн уралдаан зарлалаа

p1avgjfk1hmd3eno1i5oo9tdbi1
“Шинэ санаа, шилдэг инноваци” төслийн уралдаан зарлалаа. Уралдааны зорилго нь нийслэл хотын өмнө тулгамдаж буй хот байгуулалт, хүрээлэн буй орчны асуудлуудыг шийдвэрлэх, хотын хөгжилд оруулах иргэдийн хувь нэмрийг нэмэгдүүлэх, хөгжлийн шинэ шийдэл бүхий техник, технологийг нэвтрүүлэх, шинэ санаа санаачлагыг дэмжин ажиллахад оршиж байгаа юм.

УРАЛДААНЫ БОЛЗОЛ

“Шинэ санаа-Шилдэг инноваци” төслийн уралдаан нь үндсэн 3 төслийн хүрээнд явагдана. Үүнд:

  • “Ухаалаг Улаанбаатар”
/Дэд бүтэц, хот байгуулалтын салбарт тулгамдаж буй асуудлыг шинэ шийдэл бүхий техник технологид түшиглэн шийдвэрлэх/
  • “Цэвэр Улаанбаатар”
/Агаарын бохирдол, хог хаягдал, хөрсний бохирдол, ус хангамжийн зохистой хэрэглээ, саарал усны ашиглалт зэрэг хүрээлэн буй орчны тулгамдаж буй асуудлыг шинэ шийдэл бүхий техник технологид түшиглэн шийдвэрлэх/
  • “Аз жаргалтай Улаанбаатар”
/Өдрөөс өдөрт нийслэл хотоо аз жаргалтай хот болгон хөгжүүлэхэд хотын иргэд оршин суугчдын оролцоог өргөжүүлж, аж байдлыг дээшлүүлэх, нийгмийн салбарт тулгамдаж буй асуудлыг шинэ шийдлээр шийдвэрлэх/

Уралдаанд их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл, ахмад, оюутан залуус оролцох боломжтой. Харин дараах шаардлагууд тавигдах юм байна.

Танилцуулгын эхний хуудсанд оролцож буй чиглэлийн төсөл, төсөл танилцуулагчийн овог нэр, холбоо барих утасны дугаар байна.
Төслийн танилцуулгын мөр хоорондын зай single, үсгийн хэмжээ 12, Arial  фондоор бичигдсэн байна.
Цаасны хэмжээ А4 байх бөгөөд 15 хуудас хүртэл зураг, тайлбар, тооцоолол, үр дүнг тусгасан байна.
Нэг хүн зөвхөн 1 төсөл танилцуулах бөгөөд уг технологи нь урьд өмнө танилцуулагдаж байгаагүй цоо шинэ бүтээл байна.

Төслийг Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын /99017470, 99003933/ 520 тоот өрөөнд 2016 оны 10 дугаар сарын 21-ээс өдрөөс 2016 оны 11 сарын 21-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авна. Шилдэг шийдэл, инноваци технологийн болзолт төслийн “Шинэ санаа-Шилдэг инноваци” уралдааны шагналыг 2016 оны 11 дугаар сарын 25-ны өдөр гардуулна гэж Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээллээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …