Ой тогтоолтын спортын дэлхийн рекордыг Монголын 17 настай охин Б.Намуунтуул эвдээд байна. Тэрээр хоёртын тооллоор 360 оноотой байсан Энэтхэг охины амжилтыг 565 оноогоор, 15 минутын тооны марафон төрөлд 395 байсан оноог 580 болгон шинэчлэн тогтоолоо. Тэрээр ийнхүү дэлхий хэмжээнд Монгол хүний оюуны чадамжийг харуулж чадсан юм. Одоо Б.Намуунтуул дэлхийд чансаагаар 52-т бичигдэж байна. Б.Намуунтуул одоо Хонконгийн нээлттэй тэмцээд орохоор бэлдэж байгаа юм байна.
Монголчуудаа Б.Намуунтуулынхаа дараагийн тэмцээнд амжилт хүсээд лайк дараарай.
Ugluu.mn