МАН “Лениний музей үзмэр болон бүртгэлийн ерөнхий дэвтэр”-ийг яасан бэ?

229de4627e3da6b3big Өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал “Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа онц ноцтой зарим хэргийн талаар” мэдээллээ.

Одоогийн байдлаар Лениний музейн үзмэрүүд болон бүртгэлийн ерөнхий дэвтэр алга болсон гэх хэргийг УМБГ-ын эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст, Эрүүгийн хуулийн 150-р зүйл 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.

Хэрэгт тухайн үед музейд ажиллаж байсан 26 хүнийг гэрчээр татан байцааж байгаа бөгөөд үзмэрүүдэд гар бичмэл,захидал хэлсэн үг зэргийн хуулбарууд, ном зохиол, Үржиний бүтээл болох 10×4 хэмжээтэй зээгт наамал, цээж баримал, болон бусад барималууд байсан нь тогтоогдсон байна.

Мөн МАН-ын хэрэг эрхлэх газраас “Лениний музей үзмэр болон бүртгэлийн ерөнхий дэвтэр”-ийг шаардахад мөрдөн байцаалтанд авчирч өгөөгүй, ямар нэгэн тайлбар өгөөгүй гэнэ. Тиймээс Үндэсний төв архиваас Лениний музейтэй холбоотой тайлбар, тайлан зэргийг хуулбарлан авч шалгалт хийж байгаа аж.

Л.Бадрах.ugluu.mn

Санал болгох мэдээ

Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо

“Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай” Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 28-ны 262 дугаар …