Маргааш “UNIVERSE-BEST SONGS-2013” наадмын гала концерт болно

UNIVERSE-BEST SONGS-2013“UBS” телевизээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “UNIVERSE-BEST SONGS-2013” уралдааны шилдэг 16 оролцогчид шалгарсан билээ. Энэ жилийн тэмцээний хувьд 16 шилдэг оролцогч шалгаруулснаараа онцлог юм.

Ертөнц дахины шилдэг дуунууд дуулагддаг энэхүү наадмын уриа нь  нийгэм, залуустаа зориулан жил бүр шинэчлэгдэн байдаг бөгөөд энэ удаагийн “Хайрлая, хүндлэе, инээмсэглэе” уриан дор явагдсан.

Бүтэн дөрвөн сарын турш үзэгчдээ өөрийн авьяас чадвараа харуулсан “UNIVERSE-BEST SONGS-2013” наадмын шилдэг 16 оролцогчийн гала концерт, Гран-При шагналтан тодруулах ёслолын ажиллагаа болно. Энэ сарын 22, 23-ны өдөр буюу маргааш, нөгөөдөр хоёр 19:00 цагаас “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд болно.

Д.Эни Ugluu.mn

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …