Монгол улсад эмийн аюулгүй байдлын програмыг хэрэгжүүлэхэд бэлэн боллоо

1fbf18fe0a52c8a0fe13abd4e9e442caЭрүүл мэндийн яамны төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Эмийн аюулгүй байдлын мэдээллийн програмыг улсын түвшинд Эрүүл мэнд, Эм хангамжийн салбарт нэвтрүүлэхээр ажиллаж байна. Уг програм нь улсын эмийн бүртгэл, импортын болон дотоодын үйлдвэрлэлийн эм, эмнэлгийн хэрэгслийг  эм ханган нийлүүлэх агуулах, эмийн сангаас эцсийн хэрэглэгч хүртэл худалдаалах үйл явцад эмийн чанар, үнийг хянаж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, аюулгүй байдлыг хангах, нэгдсэн мэдээллийн баазыг үүсгэх зорилготой.

Олон улсын жишгээр эмийн аюулгүй, үр дүнтэй, чанартай байдлыг тухайн бүтээгдэхүүний үнэн зөв мэдээллийн хамт төрөөс баталгаажуулах зохицуулалтын үйл ажиллагаанд эмийн бүртгэл, гаж нөлөөний бүртгэл, мэдээлэл, зах зээлд гарсны дараах тандалт, эм, ханган нийлүүлэх байгууллага, эмийн үйлдвэр, эмийн сангийн тусгай зөвшөөрөл, түүнд тавих хяналт зэрэг цогц үйл ажиллагаа хамрагддаг.

Эмийн аюулгүй байдлын программ нь Үүнд :

–        хилээр нэвтэрч буй болон дотоодод үйлдвэрлэж буй эмийн чанар, аюулгүй байдалд хяналт тавих

–        хуурамч эмийг зах зээлээс шахан гаргах

–        эмийн бөөний худалдаа, түгээлт болон жижиглэнгийн худалдаанд хяналт тавих

–        эмийн гаж нөлөөг бүртгэж холбогдох арга хэмжээг авах

–        эмийн цахим жорын тогтолцоог нэвтрүүлж эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд оршино.

untitled7

am

Эмийн зохицуулалтын чиг үүргийг хэрэгжүүлэгч болон тус үйл ажиллагаанд хамрагддаг бүх байгууллага, иргэд хамрагдана. Тухайлбал: эрүүл мэндийн байгууллага (эмч, эмнэлгийн мэргэжилтэн, удирдлагууд), эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, Цагдаагийн ерөнхий газар (эрх бүхий албан тушаалтан), Гаалийн ерөнхий газар (гаалийн улсын байцаагч), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч, лаборатори) зэрэг болно.

ЭМЯ

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …