ХОНЬ (3/21-4/19)
Асуудалтай өдөр. Бүх зүйлд эргэлзэж асуудал тавьж хандах нь маш аюултай. Өөрийн чадвартаа эргэлзэх нь таныг ямар ч шийдэлд хүргэх боломжгүй болгоно. Энэ өдөр од эрхэсийн нөлөөллөөр таны зөн совин ихсэх болно. Хачирхалтай зүүд зүүдлэх бололтой. Хэдийгээр зүүдээ тийм сайн санадаггүй боловч энэ удаа маш тодоор санах магадлалтай байна. Та толгойд буусан анхны сэтгэгдлээ дагах нь зүйтэй. Учир нь таны зөн совин зөв шийдвэр гаргахад туслах болно.
ҮХЭР (4/20-5/20)
Хүчтэй өдөр. Хайр, хүсэл, дур сонирхол танд ноёрхсоор байх ба та сарын сүүл хүртэл энэ хайрын холбоо үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байж болно. Хэдийгээр тийм удаан биш ч гэр бүлийн өв хөрөнгө, өмчийн асуудлууд бас санхүүгийн асуудал зэрэг нь таныг хайртаас тань түр холдуулж мэднэ. Та хүч чадал, удирдлагаа алдахгүй гэдэгтээ итгэлтэй байж болох бөгөөд хамтын хадгаламжтай тань асуудал хаагдах болно. Өмч хөрөнгөтэй тань холбоотой худалдаж авах, зарах гэрээ хэлэлцээрүүд дуусна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Их найдвар төрүүлсэн өдөр. Энэ ордныхонтой найз нөхдийн болон хамтрагчийн харилцаа холбоо тогтоохыг хүлээ. Таны энэ асуудлууд дараагийн долоо хоног хүртэл үргэлжлэх ба энэ нь ялангуа таны гэр бүлд амин тустай. Эрт босоод юмыг амраар хүлээж ав. Таны бодол санаа ажил үйлсэд тань шууд нөлөөлнө. Хөрш тань хол газар явж буй бол гэр орныг нь харж хандах нь танд ашигтай байна.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Будлиантай өдөр. Хуурмаг хандлага үргэлжилсэн хэвээр байна. Нэг юм хийх гэтэл хэтэрхий хийсвэр хандлага давамгайлах болно. Эсвэл хүмүүс бага зэрэг гэмгүй худлаа ярина. Өглөө эрт хамгийн сайн үр дүн өгөх ажлуудаа төлөвлөж тэр хувиарынхаа дагуу тууштай ажил. Ажил болон бизнесийн асуудал дээр бүх зүйлийг мэргэжлийн түвшинд хийхийг хичээ. Итгэж болмоорүй эсвэл шударга биш гэж сэжиглэж буй хүмүүсээсээ хол бай. Захирал юм уу дээд тушаалын хүн чинь таныг ердийнхөөсөө илүү хүнд ажлаар дарахыг оролдож магад бөгөөд энэ нь олонхи энэ ордныхонд эргэлзээ төрүүлж уурыг нь хүргэнэ.
АРСЛАН (7/23-8/22)
Санаа зовоосон өдөр. Найзуудын хооронд үл ойлголцол үүснэ. Таны дургүйцэл нийгмийн шинэ бүлэгт, элсэх болон өөр шинэ орчныг эрж хайхад түлхэц болж өгнө. Холыг харах нь таныг алсыг зориход хүргэх болно. Хол байгаа хүмүүстэй интернетээр холбоо тогтооно. Хамтран ажиллагсадтайгаа спортоор хичээллэх салхинд гарах зэргээр ойлголцож эхэлнэ. Эхэлсэн ажлаа заавал дуусга. Эрүүл мэнддээ анхаарч өдрийн турш хэдэнтэй амсхийхийг хичээ.Тослог ихтэй хоол хүнснээс татгалз.
ОХИН (8/23-9/22)
Биелэгдэшгүй мөрөөдөл нь асуудлын үндэс болно. Энэ талаар чухал хүнтэйгээ ярилц. Өнөөдөр гэртээ амарч цагийг өнгөрүүлэхэд тохиромжтой. Аялах шаардлага гарах тул өөрийн мөнгөндөө тохирох газрыг судалж эхэл. Интернетээс хайж, жуулчдын блогоос тэдгээр улсын талаар унш. Та өөрийн мөнгө санхүүд тохирсон төдийгүй санаанд нийцэхүйц газрыг олж чадна. Урлагийн салбар дахь ажлын боломж нь танд адал явдал болоод хүсэл эрмэлзлийг өгөх болно.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Азтай өдөр. Шинэ долоо хоногийн анхны өдөр та эрч хүчтэй байна. Энэ өдөр та урагш алхан, бусадтай ярилц. Гэхдээ бүгдийг туйлын болгоомжтой хий. Тайван удаан байснаар осол аваар гарч болох магадлалыг багасгана. Хэт яарах нь золгүй байдалд хүргэж болзошгүй. Өнөөдөр та арилжаа наймаа олз омогтой байна. Энэ ордныхон аливааг сайн дүгнэж, дүр зургийг томоор харж чадна. Та морин уралдаан ба сугалаанд бага зэргийн бооцоо тавибал ашиг авч ирнэ. Даатгал болон өмч хөрөнгөний хуваарилалтаар та дансаа багахан цэнэглэж амжина.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Урьдчилан мэдрэх чадвар ба зөн билэг хүчтэй байна. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ болгоомжтой, тэр ч байтугай бага зэрэг хатуу чанд бай. Ингэх нь таны анхаарлыг татаж буй зүйлийг сайтар ойлгоход тусална. Зүү, сүлбээр зүү, шилний хэлтэрхий зүүдэлбэл шоглуулна эсвэл урам хугарна. Хувь заяа таны ихэрхүү, дээрэлхүү байдлыг дахин сорьж шалгаж байна. Аль хэр тэсвэр тэвчээртэй байж, тунгаан бодож чадахаас тань эхлүүлсэн болон цаашдын бүх ажлын амжилт бүтээл шалтгаална.
НУМ (11/22-12/21)
Таны сэтгэл зүрх маш тогтворгүй болох бөгөөд яг одооноос хайр сэтгэлийн асуудалд илүү нухацтай хандаж эхлэх хэрэгтэй. Заль мэхээр дүүрэн өдөр. Та хэдийгээр аз жаргалтай байх хэдий ч хувиа бодсон зан чинь танд сөрөг нөлөө үзүүлэх болно. Зам дээр машин барьж байх үедээ анхааралтай байж, хурд хэтрүүлэхээс болгоомжил. Та удирдлагатайгаа харилцах үедээ хэдий ухаалаг байж чадах ч бүх албан хаагчид хууль дүрмийг сахих ёстойг сана.
МАТАР (12/22-1/19)
Адал явдлаар дүүрэн өдөр. Шинэ долоо хоногийн эхний өдөрт өөрийн оюун ухаанаа хадгал. Үүнд магадгүй эргэн тойрондоо хийх зүйлүүд хангалттай байгаа ба энэ нь амжилтанд хүргэнэ. Ирээдүйн төлөвлөгөөнд чинь эх сурвалжаас авсан нөхцөл байдал нь өөрчлөлт авч ирнэ. Энэ нь чамд тодорхой зураг гаргаж өгнө. Мэдээллүүд чамайг хүлээж байна. Шүүлтүүр эхэлтэл тэвчээртэй байх нь маш сайн хандлага гэхдээ танд сайн мэдээ ирнэ гэж найдах хэрэггүй. Өнөөдөр ихэнх хүмүүс аз жаргалтай завсарлага авах бөгөөд бусадтай нийцтэй байх нь тааламжтай байх болно. Маргааш урих зочдынхоо жагсаалтыг гаргаад, уулзаж чадахгүй хүмүүстэйгээ холбоо барь.
ХУМХ (1/20-2/18)
Сэтгэл догдолсон өдөр. Ажиллаж буй компаниасаа болоод зан ааш тань тогтворгүйтнэ. Ядарсан, сөрөг энергитэй хүмүүсээс хол байж, баяр хөөртэй бай. Орчин тойрноос болж санаагаар унавал энэ талаар ямар нэгэн юм хий. Гэрийн заслаа өөрчилж, зайгаа ашиглан тавилга дахин байрлуул. Нүд алдам хэд хэдэн тасалгааны цэцэг худалдан авч, өнгө үзэмж нэм. Мэдээж тэднээс ялгарах нэмэлт хүчилтөрөгчийг дурдах хэрэггүй биз. Заримынх нь толгой өвдөх бөгөөд эмчид үзүүлэх хэрэгтэй. Хараа муудаж байвал үнэтэй шил зүүхээсээ өмнө нүдний дасгал хийгээд үз.
ЗАГАС (2/19-3/20)
Нилээд ярвигтай өдөр. Төлөвлөсөн уулзалт эсвэл урилгыг эелдгээр хойшлуул. Таны эелдэг зангийн чинь эсрэг тохиолдлын танил тань сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Биеийн хүчний ажлаас зайлсхий. Гэмтэл авах хууч өвчин сэдрэхээс сэргийл. Махан хоол болон согтууруулах ундаанаас татгалз. Хайрттайгаа харьцах харьцаа дотно нөхөрсөг байна. Харин үдээс хойш таагүй мэдээ ирж төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэнэ. Гэнэтийн шийдвэр бүү гарга.