Монгол, Оросын хамтарсан 3 дугаар сургууль найрал дууны шилдэг хамтлагаар шалгарлаа

835897cd8a03bf64559ed2b6f7793e3cЖил бүр уламжлал болон зохиогддог Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах уралдаанынийслэлийн шалгаруулалтамжилттай болж өнгөрлөө. Энэ жил 24 дэх удаагаа зохиогдож байгаа уг уралдаанд дүүргүүдээс эхний байрт шалгарсан хамтлагууд авъяас, ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Сүхбаатар дүүргээс нийслэлийн шалгаруулалтанд шалгарсан Монгол, Оросын хамтарсан 3 дугаар сургууль, 45 дугаар сургууль, 3 дугаар сургуулийн найрал дууны хамтлагууд амжилттай оролцож, Монгол, Оросын хамтарсан 3 дугаар сургууль уралдааны тэргүүн байрт шалгарлаа. Найрал дууны шилдэг хамтлагуудын нэгдсэн тоглолт энэ сарын 28-ны өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулагдах бөгөөд Монгол, Оросын хамтарсан 3 дугаар сургууль, 45 дугаар сургууль тус тус оролцоно.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …