Сэтгэцийн эмгэг ихсэж, стрессээ тайлах арга ухаанаа олохгүй байна

Хүн амын дунд байдаг аюулт өвчний нэг нь далд хэлбэрийн сэтгэцийн өвчлөл эзэлдэг. Манай улсад сүүлийн 25 жилийн дотор ДЭМБ-ийн тооцоолсноор ойролцоогоор 628 000 хүн буюу нийт хүн амын 23,3 хувь нь байна. Гэхдээ энэ тоо зөвхөн цаасан дээр бууж, эмчилгээ хийлгэсэн хүний тоон үзүүлэлт. Дэлхий нийтийн жишгээр энэ тоог хоёр дахин үржүүлэн боддог аж. Нэг үгээр манай хүн амын 46,6 хувь гээд ойлгоход нэг их буруудахгүй. Ингэж үзвэл гурван сая хүний тал хувь нь ямар нэгэн сэтгэцийн эмгэгтэй. Мөн хөдөлмөрийн чадвар алдсан хүмүүсийн 15 хувь нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй байдаг байна. Ил, далд хэлбэрийн гэсэн нь амьдрал ахуйд учруулаад байх гэм хоргүй ч ойлгоц удаантай, сэтгэн бодох чадвар муутай, бэлэнчлэх сэтгэлгээтэй байдаг байна. Мөн хурц болон хүнд үедээ хэн нэгний амьдрал ахуйд хор хөнөөл учруулдаг. Нийгмийн стрессээс үүдэлтэйгээр архинд донтох, сэтгэл санаагаар унах, амиа хорлох, санаатайгаар нийгэмд хортой үйлдэл учруулдаг байна.

download

Сэтгэцийн эмгэгийн хамгийн эцсийн шат бол амиа хорлох явдал. 2003 онд 17,4 хувьтай байсан амиа хорлох үзэгдэл 2008 онд 25,0 болж өссөн байна. Нэг үгээр нийгмийн стресс бухимдлаас амиа хорлочихвол “салчих” мэтээр ойлгодог аж. Нийгэм ядуурахын хэрээр амиа хорлогчид олширдог ба амьдралын хүнд бэрхэд түүртсэндээ бус өөрөө өөрийгөө нийгмийн сэтгэл зүйгээс салгаж чадаагүйдээ өвчилдөг байна. Үүний эсрэг хэд хэдэн аргыг сэтгэцийн эрүүл мэндийн төвийнхөн зөвлөдөг ч тэр бүр амьдралд хэвшил болоогүй л байна. Сэтгэц мэдрэлийн эмгэгтэй олон мянган хүний  эмчилгээ үйлчилгээнд хамтран амьдрагч, гэр бүлийнхэн, найз нөхөд нь туслах ёстой. Харин манайд эсрэгээрээ харин тэдгээр өвчтөнг ад үзэж, нийгмээс гадуурхдаг. Тахир татуу иргэдийнхээ орох гарах газрыг тооцоолж чадаагүй улс оронд яаж сэтгэцийн өвчлөлтэй иргэддээ анхаарахаа ч мэдэхгүй байгаа байх.

images

Улс төрийн байдал, амьдралын нөхцөл байдлаас үүдэн сэтгэцийн өвчлөлт өртөмтгий болж байна. Урьд хагас зуунхан жилийн өмнө мал маллаж байхад Монгол арга ухаандаа мал дагаж уужим сэтгэлгээ суулгадаг ардын хүмүүжил байсан. Харин одоо бүх зүйл эсрэгээрээ. Дөрвөн хананы дунд давчуухан амьдарч, эдийн засгийн дарамтанд /лизингийн /хүн бүр өртөж, стресс бухимдлаасаа салж чадахгүй өдөр хоногийг өнгөрүүлж, сэтгэцийн өөрчлөлттэй нэгэндээ тусалж дэмжих арга ухаанаа ч олохооргүй болж.

b087fd6a8bf81d7abig

Энэ бол өнөөгийн бидний нийгмийн далд төрх. Хэн ч би сэтгэцийн эмгэгтэй гэхдээ ажилд орох гэсэн юм гэж хэлэхгүй. Хэн нэгэн харахад эрүүл саруул хэрнээ бухимдлаа архиар тайлж байна гэж итгэсэн олон мянган залуус бий. Сэтгэцийн донтох хэвд архидан согтуурах ордог. Нэг үгээр согтож байж стрессгүй амьдарч болох мэтээр ойлгодог нь ташаа ойлголт юм. Нийгмийн бухимдлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл ихсэж, харин сэтгэцийн өвчлөлөөс үүдэлтэй архидан согтуурах дон нэмэгдэж байна.  Согтсон хүн стрессээ тайлах нь бүү хэл харин ч нэмж стресстсээр донтох өвчтэй болдог байна. Тиймээс өдөр тутмын амьдралд стрессээс гарах арга зам нь архи биш юм.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …