Жолооны үнэмлэхийг хаягаар хүргэх үйлчилгээг нэвтрүүлжээ

107127Өнөөдөр Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран цаг үеийн мэдээлэл хийлээ. Мөн үеэр, ЦЕГ-ын Лицензийн төвөөс жолооны үнэмлэх шинээр авч буй болон солиулсан нөхөн авах иргэдийн үнэмлэхийг хаягаар хүргэх үйлчилгээг нэвтрүүлжээ. Жолооны үнэмлэхээ хүргүүлэхдээ ТҮЦ машин, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, www.ezasag.mnсайтаар дамжуулан ажил болон гэртээ хүргүүлэн авах боломжтой. Өнөөдрийн байдлаар 35 мянган иргэний жолооны үнэмлэх хэвлэлтэд орохоор хүлээгдэж байгаа ба лицензийн төв өдөртөө 3000 орчим үнэмлэх хэвлэн ажиллаж байна хэмээн ЦЕГ-ын Лицензийн төвийн дарга, Цагдаагийн хурандаа Г.Эрдэнэцацралт хэллээ.

ШШГЕГ-ын Хэвлэл мэдээллийн ахлаг мэргэжилтэн Х.Баясгалан хэлэхдээ “Сүүлийн саруудад ШШГЕГ-ын харьяа хорих анги болон нэг цонхны үйлчилгээний хэд хэдэн барилга шинээр ашиглалтад орууллаа. Түүнчлэн хорих ангиудадүйлдвэрлэл явуулж эхэлсэн. Тухайлбал, ШШГЕГ-ын харьяа хорих 409-р ангид гутлын үйлдвэр, хорих 407-р ангид оёдлын үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Хорих ангиудын төрөл дэглэмээс шалтгаалаад хорих анги бүрт хүмүүжигч нар өөр өөр төрлийн хөдөлмөр эрхэлж байна. Жишээ нь жирийн дэглэмтэй хорих ангийн хүмүүжигч нар гэрээт байгууллагуудтай хамтран гадуур барилгын ажил хийх боломжтой байдаг. Харин чанга дэглэмтэй хорих ангийн хүмүүжигч нар гадуур ажиллах боломжгүй байдаг. Тиймээс эдгээр хүмүүжигчдийг 100 хувь хөдөлмөр эрхлүүлэх тал дээр бодлого баримтлан ажиллаж байгаа юм. Тиймээс хорих ангийн бүсэд үйлдвэр байгуулж дээрх хүмүүжигчдийг ажлын байраар хангаж байгаа юм. Хүмүүжигч нар ямар нэг байдлаар бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан байдаг ба ажил хийсэн хөлс нь бусдын хохирлыг барагдуулахад зарцуулагддаг ба хохирлоо барагдуулж дууссан тохиолдолд хүмүүжигч цалингаа хуримтлуулах, ар гэртээ өгөх бүрэн боломжтой байдаг” гэлээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …