Багш нар цалиндаа тааруулж ажилладаг уу, ажилдаа тааруулж цалинждаг уу

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өдөр тутамдаа ямар хичээл үзэж, яаж сурч байгааг эцэг эхчүүд хүүхдээсээ асуусан төдийд л үнэлдэг. Гэтэл багш, эцэг эх хоёрын хооронд маш олон төрлийн харилцаа байж гэмээ нь хүүхдээ ирээдүйд хэн болж, яаж хөдөлмөрлөж, яаж амьдрах нь шийдэгдэх ёстой.

download-3

Ангийн багш нь нийгэмд хэн болох, хэрхэн амьдрах, авъяас чадвар гээд тухайн хүүхдийг бүрэн тодорхойлж эцэг эхтэй нь хамтран ажиллаж чадвал ирээдүйд нийгмийн өмнө хариуцлагатай иргэн болон төлөвшихөд нь тун тустай байхсан. Гэтэл өнөө цагийн багш нар эцэг эхтэй нь бүү хэл хүүхэдтэйгээ ч ажиллаж чадахгүй байдалд хүрсэн байгаа нь сэтгэл эмзэглүүлмээр. Олон жилийн туршлагатай багш нараа тэтгэвэрт нь “хөөн” гаргачихаад өөрөө багшлах арга ухаанаа ч олоогүй “самбартайгаа яригч” багш нар олширч байна. Боловсрол яг эрүүл мэнд шиг. Хөгшин дадлага туршлагатай багш нарыг зөвлөх багшаар ажиллуулж, хөндлөнгийн хяналт хэлбэрээр ажиллуулах хэрэгтэй. Томъёо тэтгэвэрт гардаггүй гэдэг үг ч бий. Нас зааж ажилгүй болгоход амархан ч залуу үеийн багш нар үнэхээр хичээлээ зааж чадаж байна уу. Тэгвэл яагаад өндөр төлбөртэй сургуулийн хүүхдүүдийн мэдлэг, ЕБС-дын сурагчдын мэдлэг хоёр алд дэлэм зөрж байна. Адилхан програмаар яаж байгаа мэдлэгийн хэмжээ яагаад харьцангуй өөр байдаг вэ. Эцэг эхчүүд хүүхдэд олгох ёстой мэдлэг олгогдоогүй тухай багш сурган хүмүүжүүлэгчтэй нь заргалдах эрхтэй ч харин ч бүүр эсэргээрэй багшид нь долигонож, сургуульд хандив өргөж нэг үгээр механик аргаар өөрийнхөө хүүхдийг сургуульд цаашлаад багшид “тоогдох” аргыг эрэлхийлнэ. Энэ бол маш буруу эсэргээрэй тогтолцоо.

images-2

Ийм сэтгэхүй эцэг эхээс нь цухалзаад байхаар багш амарчлах сэтгэлгээтэй болж хүүхдүүд бэлэнчилж, эцэг эхчүүд өөртөө санхүүгийн дарамт үүсгэж байна. Нэг үгээр хүүхэд нь “гурилдах” сэтгэлгээтэй болно. Багш нарын үнэлгээ хүртэл өөр. ЕБС-ийн багшийн өгсөн үнэлгээ ижил даалгавар, ижил гүйцэтгэл дээр 80-с дээш хувьтай үнэлэж байхад хувийн сургуулийн багш нар 60-с дээш үнэлдэг байх юм. Энэ туршилтыг эцэг эхчүүд, багш нарын төлөөлөл, боловсролын яамны мэргэжилтнүүд хамтран хийгээд нэг үзэх хэрэгтэй. Зарим сургуулийн сурагчид англи хэлээр чөлөөтэй ярьж байхад зарим нь өөрийгөө ч танилцуулж чадахгүй байдалтай байна.

images-3

Үүнд тухайн сургуульд арын хаалгаар, хэн нэгний танилаар орсон багш буруутай. Хүүхдийн ирээдүйгээр тоглож байдаг багш нарыг чадавхижуулах ажлыг хэн хийх юм бэ. Мөн гар хардаггүй багш олоод ир гэвэл танд олдох болов уу.  Боловсролын яамны хөтөлбөрт энэ тухай заасан л байдаг байх. Гэхдээ сүүлийн хэдэн арван жил багш хүүхдээр “тоглож”, эцэг эхүүд төлбөртэй сургууль чанартай гэсэн ойлголттой болж, тэтгэлэг авч байгаа сурагчид дандаа төлбөртэй сургуулиас төрж байгаа нь бодит үр дүн гэлтэй. Нэг бол багш нарын цалинг нэмж илүү ихийг шаардая. Цалиндаа тааруулж багш нар ажиллаад байгаан биш биздээ. Эсвэл боловсролын яамнаас үүнийг нь мэддэг болохоор бага цалин тодорхойлоод байна уу.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …