Дэлхийн банкнаас нийтийн тээврийн салбарт 300 мянган долларын дэмжлэг үзүүлнэ

p1avqp43v6e267ss5v71su4o6f2Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Дэлхийн банкны Хотын нийтийн тээврийн мэргэжилтэн Яанг Чен болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын төлөвлөлт, нийтийн тээврийн ухаалаг үйлчилгээ чанарыг дээшлүүлэх тал дээр хэрхэн ажиллаж нийтийн тээврийн салбарын ажилчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлээр санал солилцлоо. Дэлхийн банкны нийтийн тээврийн мэргэжилтэн Яанг Чен “Бид танай хотын тээврийн асуудалтай холбоотой тулгамдаад байгаа хэд хэдэн асуудал дээр хамтран ажиллаж өөрсдийн туршлага мэдлэгээ хуваалцаж дэмжин ажиллах саналтай байна. Манай баг сүүлийн гурван жил Улаанбаатар хоттой хамтран ажиллаж хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлээд байгаа. Дэлхийн банк нь дан ганц санхүүжүүлэхээс гадна тус салбарын ажилтан, мэргэжилтнүүдийн чадавхыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж өөрсдийн төслийн үр дүнг сайжруулах тал дээр байнга анхааран ажилладаг. Дэлхий ихэнх улсууд нийтийн тээврийн үйлчилгээний талаарх мэдээллийг ил тод нээлттэй тавьдаг болсон. Энэ нь нийтийн тээврийн ажилчид болон зорчигч, иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг ойртуулж илүү хялбар болгож өгдөг. Бид энэ үйлчилгээг Улаанбаатарт нэвтрүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Эхний ээлжид 300 мянган ам долларын хөрөнгө оруулалт шийдээд байна. Энэ танай улсад буцалтгүй тусламж хэлбэрээр үлдэнэ гэлээ.

Засаг даргын орлогч П.Баярхүү “Нийтийн тээврийн салбарт олон олон төслүүдийг бид судлан үзэж байна. Мөн нийтийн тээврийн асуудал гэдэг нь дан ганц автобусаар зогсохгүй такси үйлчилгээ ч орж байгаа юм. Бид автобус, таксины үйлчилгээг сайжруулах иргэдэд ая тухтай зорчих боломжийг бүрдүүлж өгөхийн тулд анхааран ажиллах хэрэгтэй байна. Олон улсын байгууллагуудтай бид хамтран ажиллах сонирхолтой байдаг. Учир нь хөндлөнгөөс манай нийтийн тээврийн салбарт шинэ санаа, шийдэл,  шинэчлэл, боломжуудыг харж дүгнэж Монголд суурьшиж болох оновчтой шийдвэр гаргахад илүү хялбар болох байх гэж найдаж байгаа юм. Та бүхний хийж хэрэгжүүлэх төслийн үр дүн, ажлын зорилгоо тодорхой болгож байж ажлаа эхлүүлэх нь зүйтэй. Энэ уулзалтыг санал солилцох төдий бус тодорхой ажил болгон хэрэгжүүлж үр дүнг нь хүртэх хэрэгтэй гэж бодож байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

p1avqp4f3d56r1jo41s32ppp10g93

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …