Монголын олон нийтийн сүлжээнд хамгийн их хандалт буюу шэйр, лаяк авдаг зураг бол мөнгө болон могойны зураг. Залуус эдгээр зурган доор “аз” гэж бичээд шэйрлэвэл хэдхэн хоногийн дотор маш их аз тохиож баяжих болно гэдэгт итгэдэг. Тэднийг шоолдог улсууд ч чамгүй их. Гэсэн ч “бурзай бурзай” гэсэн үгтэй ийм төрлийн зургууд тасралтгүй шэйр хийгдсээр байна. Саяхан эдгээр зургууд дээр нэлээд шинэлэг хандлага орж ирсэн нь анхаарал татаж байна. Энэ нь Монголын хамгийн их үзэгчтэй болоод буй “Авяаслаг монголчууд” шоуны хөгжилтэй хоёр хөтлөгч болох Анхаа, Ууганаа нарын их хэмжээнийй мөнгөнд дарагдаж, мөнгөө цацаж буй зураг юм.
Хүмүүс ч “Энэ хоёр чинь юугаа хийгээд байнаа, арай нөгөө шоу нь ийм их орлого оруулдаг юм биш байгаа” гэх нь холгүй гайхаж байв. Гэтэл үнэндээ энэ нь Авьяаслаг монголчууд шоуны ерөнхий ивээн тэтгэгч Скайтэл компанийн хэрэглэгчиддээ барьсан урамшуулалт хөтөлбөрийн сурталчилгаа байжээ. Сурталчилгааны зохиол нь ч ийм байхаас аргагүй бөгөөд учир нь Скайтелийн урьдчилсан төлбөрт хэрэглэгчид нь 11-р сарын 11 хүртэл 1000₮, 2000₮, 3000₮, 5000₮ болон 10,000₮, 15,000₮-ийн картуудаар дансаа цэнэглээд цэнэглэсэн дүнгээ 1000 ДАХИН үржүүлж, БЭЛЭН МӨНГӨӨР хожих мөн 1000 азтан урамшуулалт хугацаанд цэнэглэсэн хамгийн өндөр дүнгээ 100% БОНУС НЭГЖ болгон авах сугалаат урамшуулал зарласан юм байна.
Олон нийтийн сүлжээнд энэ урамшууллыг Сарандаваагын түрийвчээрээ далладгаас илүү бодитой зүйл гэж нэг хэсэг нь хэлэлцэж байхад зарим нь за ёстой жинхэнэ бурзай бурзай бурзай чинь энэ байна даа гэлцэж байгаа нь ч байна. Ямартаа ч хоёр хөтлөгч тултлаа баяжаад мөнгөөрөө тоглоод байгаа хэрэг биш ажээ.
Б.Тулга