Өглөө идэж болдоггүй хоол хүнсийн талаар ихэнх хүмүүс мэдэхгүй улмаас хөргөгчин дотороо байгаа хоол хүнс хэрэглэснээр ходоодны шарх, өвчнөөр өвдөх явдал ихэссэж байдаг иймээс өглөөд идэж болохгүй хоол хүнсийг танилцуулж байна.
Тухайлбал:
Хийжүүлсэн хүйтэн ундаа
Өлөн байхдаа янз бүрийн хүйтэн ундаа, жүүс, квас уувал ходоод гэдсэнд зангирал үүсгэж, урвалын тэнцвэрийг алдагдуулж, ходоод гэдэсний өвчин үүсгэнэ. Иймд хийжүүлсэн ундааг өдрийн явцад уухыг зөвлөе.
Давсалсан самар
Өлөн байхдаа идвэл ходоодны салстыг огцом цочроож, ходоодны шарх үүсгэдэг байна. Төрөл бүрийн самар нь Е витаминаар баялаг, мөн хавдрын эсрэг бодис ихээр агуулсан байдаг ч хоол идсэний дараа хэрэглэх нь үр дүнтэй.
Улаан лооль
Өлөн үед идвэл ходоодны чулуу үүсгэх аюултай. Харин жирийн үед бүрэн боловсорсон улаан лооль идэх нь түрүү булчирхайн үрэвсэл болон бусад хорт хавдраас сэргийлж, хоол боловсруулах эрхтэнд эерэгээр нөлөөлдөг.
Гурилан бүтээгдэхүүн
Гурилан бүтээгдэхүүн нь өлөн элгэн дээр идэхэд тохиромжгүй хүнс юм. Ходоод шархлуулах магадлалтай. Гурилан бүтээгдэхүүнийг заавал цай ундаатай хэрэглээрэй.
Улаан дарс
Та шартсан байлаа ч улаан дарс өлөн үедээ бүү уугаарай. Энэ нь элэгний цирроз үүсгэх суурийг тавьдаг.
Цэцэгт байцаа
Цэцэгт байцаа нь ходоод, хөхний хорт хавдраас сэргийлдэг. Каротин болон витамин С-ээр баялаг байдаг. Гэхдээ өлөн элгэн дээрээ идвэл хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хямруулдаг.
Үзэм
К витаминаар баялаг, зүрхний үйл ажиллагаанд тустай жимс. Гэхдээ хурц шар хөдөлгөдөг тул өлөн үедээ идэхийг тэвчээрэй.