Энэ сарын 28-нд буюу баасан гарагт Улсын хэмжээний 11 дэх удаагийн Монголын мэс засалч эмч нарын чуулга уулзалтыг ХӨСҮТ зохион байгуулж байгаатай холбогдуулан ХӨСҮТ-ийн эмнэлэгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэны дэд захирал М.Тунсагтай ярилцсанаа хүргэж байна.
Энэ жил 11 дэх удаагийн мэс засалчдын чуулга уулзалтыг ХӨСҮТ зохион байгуулахаар болсон гэж сонссон. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
Энэ жил Халдварт Өвчин Судлалын Үндсэний Төв \ХӨСҮТ\ нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Улсын хэмжээний мэс засалч эмч нарын чуулга уулзалтыг зохион байгуулан хийхээр болоод байна. Уг 11 дэх удаагийн чуулга уулзалт нь 10 дугаар сарын 28-нд Чингис зочид буудалд болно. Уулзалтанд гадна дотны 300 гаруй эмч, төлөөлөгчид оролцохоор бүртгүүлээд байна. ХӨСҮТ-ээс гадна Монголын Мэс Засалчдын холбоо бидэнд их дэмжлэг үзүүлж, чиглүүлж өгч байна.
Энэхүү уулзалтанд бүх төрлийн мэс засал хийдэг эмч нар оролцдог уу? Чуулганы ач холбогдол нь юу вэ?
Тийм, бүх төрлийн мэс заслын эмч нар оролцдог. Улсын томоохон эмнэлэгүүдээс гадна орон нутгийн болон хувийн эмнэлэгүүдийн мэс заслын эмч нар хоорондоо туршлага судлах, алдаа оноогоо дүгнэх, дэвшилтэт шинэ технологи, арга барилаа хуваалцаж, мэдээлэл солилцдог чухал арга хэмжээ гэж хэлж болно. Мөн хэд хэдэн төрлөөр шилдэгүүдээ тодруулахаас гадна манай өөрийн эмч нарын шилдэг эрдэм шинжилгээний бүтээл, илтгэлүүдийг сонсч туршлага солилцдогоороо онцлог юм.
ХӨСҮТ л гэхэд хэдэн төрлийн хагалгааг хийдэг вэ?
Манай эмнэлэг жилдээ 570 гаруй уушигны болон сүрьеэгийн хагалгаа хийж байна. Үүний 70-80 хувь уушигны хагалгаа эзэлдэг гэж болно.
Иймэрхүү ач холбогдол өндөр арга хэмжээг хэр олон байгууллага дэмждэг вэ? Бидний үйл ажиллагааг олон байгууллага дэмжиж тусалж байгаад талархсанаа илэрхийлмээр байна. Монголын Мэс засалч эмч нарын холбооны ерөнхийлөгч, академич, манай зөвлөх багш Н.Баасанжав , тус холбооны эмч Д.Баян-Өндөр нар чиглүүлж, олон талын дэмжлэг үзүүлснээр зохион байгуулалтын ажил цэгцрээд бэлтгэл хангагдаад явж байна. Мөн ДЭМБ, Глобал сан, Medji болон бусад спонсор байгууллагууддаа талархсанаа илэрхийлье!
Хан-Уул дүүрэг