Шилэн дансны хуулийн хэрэгжилт, хөтлөлтийг сайжруулахыг үүрэг болголоо

main1468975011-1

 Өнөөдрийн засгийн газрын  ээлжит хуралдаанаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Сангийн сайдын мэдээллийг сонсч холбогдох сайд нарт үүрэг өглөө. Тухайлбал, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд дотоод аудит хийх, хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулах, хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав. Мөн төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн  Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, шалгалтыг сайжруулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорт үүрэг болгов. Шилэн дансны хөтлөлт, мэдээллийг нэгдсэн цахим хуудсанд хуульд заасан хугацаанд тогтмол  нээлттэй байршуулж хэвшүүлэхийг Шилэн дансны хуулийн хүрээнд багтах бүх шатны байгууллагын удирдлагуудад даалгав.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Чулуун нүүрсний экспорт 80 гаруй хувиар нэмэгджээ

Манай улсын чулуун нүүрсний экспорт 2026 оны нэгдүгээр сард 9.7 сая тонн болсон байна. Энэ нь өмнөх …