Бидний ихэнх нь нөсөө толбо болон сэвх нь зөвхөн нарны хэт ягаан туяанаас бол үүсдэг хэмээн боддог. Харин L’Oreal Paris-н арьс өнгөний эмч Flor Mayoral чухам юу нөсөө толбо үүсгэдэг талаар хэд хэдэн зүйлийг дурдсан байна.
1. Компьютер
Судалгаагаар компьютерын дэлгэц, зурагтны дэлгэц нь нүүрэнд нөсөө толбо үүсгэдэг болох нь нотлогджээ. Нэг кино эсвэл дуртай нэвтрүүлгээ үзлээ гээд нөсөө толбо тогтохгүй харин тв болон компьютер дээр удаан хугацаагаар комюьтерийн дэлгэц ширтэх шаардлагатай бал үе үе суудлаа босож холдож байх хэрэгтэй. Аяга кофе уухаар боссон ч болно шүү дээ.
2. Жирэмснээс хамгаалах
Гормонд өөрчлөлт орсноор нөсөө үүсдэг байна. Ийм учраас л жирэмсэн эхчүүдийн нүүрэн дээр нөсөө толбо сэвх гардаг. Гэхдээ төрсний дараа ихэнх нь алга болчихдог байна. Гормоны хэмжээг тань ихэсгэх бүтээгдэхүүн хоол хүнснээс зайлсхий. Эмчээсээ эстроген багатай жирэмсний хамгаалалтын эм санал болгохыг хүс.
3. Нарны хамгаалалтын тос өдөр бүр хэрэглэхгүй байх
Өвөл ч гэсэн нарны хамгаалалтын тос түрхэх хэрэгтэй. Хөдөө гадаа явахдаа л нарны хамгаалалтын тос түрхэх хэрэгтэй гэж боддог бол өрөөсгөл ойлголт. SPF -тэй тосыг өдөр бүр түрхэх хэрэгтэй, бүрхэг өдөр байсан ч гэсэн. Нүүр будгийн бүтээгдэхүүнүүд тань бүгд нарны хамгаалалттай байх ёстой шүү.
4. Хооллолт. Фолийн хүчил дутагдсанаар нөсөө толбо үүснэ
Буудай, самар, ногоон навчит ногоонууд нь фолийн хүчил их хэмжээгээр агуулсан байдаг.
5. Нүүрний шар ус авагч
Нүүрний шар үс арилгадаг тоснуудаас аль болох зайлсхий. Tосонд агуулагдах химийн найрлага нь арьсыг тань цочрооно. Хэрвээ вакс хэрэглэх хусдаг бол аль болох зөөлнийг хэрэглэ. Энэ нь арьсыг цочроохдоо арай гайгүй байна.
6. Цитрусын бүтээгдэхүүн
Жүрж, лимон идэх нь нөсөө толбо үүсгэхгүй ч цитрустай бүтээгдэхүүн түрхсэнээр үүсдэг байх нь. Ялангуяа нүүр угаагч. Ийм төрлийн бүтээгдэхүүн хэрэглэсэн бол наранд гарч болохгүй. Ихэвчлэн унтахын өмнө хэрэглэсэн нь илүү үр дүнтэй.