УБ хотын цагдаагийн газар нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлиг, Монгол улсын Засгийн газрын 2015 оны 257 дугаар тогтоолоор батлагдсан “”Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдэд үйлчилгээ үзүүлэх, санал хүсэлтийг хүлээн авах, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газар, Монголын Үндэсний Их сургуультай хамтран “Тайван хотыг Таны оролцоотой” уриан дор нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

dsc_1128

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Замын хөдөлгөөний аюулгүй байдал, Архидан согтуурахтай тэмцэх, Тамхины хяналтын тухай хууль, галт зэвсэг,  гэрээт харуул хамгаалалтын мэдээлэл, зөвлөгөө, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авч, хууль эрх зүйн туслалцаа үзүүлж, оюутан залууст сургалт явууллаа.

dsc_1146Өдөрлөгт Улаанбаатар хотын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ү.Хосбаяр, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэцэцэг, Монголын Үндэсний Их сургуулийн Хууль зүйн удирдлагын сургуулийн захирал М.Ариунтуяа болон тус сургуулийн оюутан залуус оролцлоо. Мөн нээлттэй хаалганы өдөр өдөрлөгийг дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүд  харьяа нутаг дэвсгэртээ зохион байгуулсан байна.

dsc_1160

 

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …