Английн жюү-жицу бөхийн аваргаар Монгол тамирчин шалгарлаа

Английн Бирмингем хотноо тавдугаар сарын өнгөрсөн 18,19-нд болсон жюү-жицу бөхийн Английн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд манай тамирчин А.Мөнхбаяр 64 кг-ын жинд алтан медаль хүртжээ. Мөн үнэмлэхүй жинд зодоглож, мөнгөн медаль хүртсэн байна. Ийнхүү тэрээр энэ сарын 27-ноос зургадугаар сарын 2-нд АНУ-ын Лонгбич хотноо болох жюү-жицу бөхийн ДАШТ-нд оролцох боломжтой болжээ.

Дашрамд дурьдахад,  Монголын жюү-жицү бөхийн холбооны тамирчид ч мөн дэлхийн аваргын бэлтгэлээ эрчимтэй базааж байгөө бөгөөд ирэх 27-ны өдөр Америкыг зорих юм.

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …