Хорооны хэсгийн ахлагч нар гэр бүлтэй ажиллах арга зүйд суралцлаа

p1b02752s41bmjv313iu1ukmm9c3Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хүүхэд, гэр бүлд төрийн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг, мэдээ мэдээлэл түгээдэг хорооны хэсгийн ахлагч нарт хүүхэд гэр бүлтэй ажиллах арга зүйн болон гэр бүлийн боловсрол олгох, мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой “ГЭР БҮЛТЭЙ АЖИЛЛАХ АРГА ЗҮЙ” сэдэвт сургалт зохион байгуулж байна.

Сургалт 11 дүгээр сарын 25 хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэлийн дүүрэг тус бүрээс 30 хэсгийн ахлагч хамрагдаж байгаа юм байна. Сургалтаар  хүүхэд, гэр бүлийн ойрын үеийн статистик мэдээллийг хүргэхээс гадна гэр бүлийн мөн чанар, үүрэг хариуцлага, хүүхдийн сэтгэл зүйн онцлог, өсвөр насныханд гэр бүлийн боловсрол олгох арга зүй, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга зүй, өрхийн төсвөө зөв хөтлөх арга зүй зэрэг сэдвүүдийн хүрээнд ойлголт, мэдлэг өгөх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

p1b0274sc71moj18k61dgj1sm213ja2

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …