Оросын шигшээ баг дэлхийн шилдэг гэдгээ харуулав

Moscow 2013 IAAF World Championships Москвад дэлхийн хөнгөн атлетикийн XIV ДАШТ болж өнгөрөв. Хаалтын арга хэмжээ ням гаригт /8-р сарын 18-нд/ Лужникийн спортын цогцолборт болж өнгөрөв. Зохион байгуулагчид Олон улсын хөнгөн атлетикийн холбооны туг далбааг 2015 онд зохиогдох ДАШТ-ны эзэд Бээжингийн төлөөлөгчдөд гардуулав.

Тэмцээнд Орос улсын шигшээ багийн тамирчид нйит багийн дүнгээр нэгдүгээр байранд орсон. ДАШТ-ны эзэн орон нийт 17 медаль хүртснээс 7 алт байсан. АНУ болон Ямайкийн тамирчид тус бүр 6 алт хүртсэн.

Москвагийн ДАШТ дээр дэлхийн дээд амжилтуудыг тогтоосонгүй. Гэхдээ улирлын хамгийн шилдэг дүнгүүд, үндэсний рекордууд болон хувийн дээд амжилтууд  дэндүү олон байлаа.

Энэхүү ДАШТ-ын  гол баатруудын нэг бол гүйлтийн спортын хамгийн шилдэг тамирчин, ямайкийн спринтер Усейн Болт байсан юм. Тэр 100, 200 метрийн гүйлтэнд тус бүр алт авч, 100 метрээр 4 удаа гүйлтийн уралдаанд мөн алт авсан.

Зуун метрийн гүйлтийн финалд тамирчин жинхэн шоу тоглосон. Тэрээр өрсөлдөгчөө ялимгүй урдаа оруулангуутаа түүнийгээ зайны дунд гүйж байхад барианд очсон. Мөн түүнийг тэмцээнд оролцож байх үед  оросын нэгэн дэмжигч бүсгүй  гараас нь татаж авч духан дээр нь үнссэн.

“Лужникийн” цэнгэлдэх хүрээлэнгийн спортын том талбай дээр жирийн өдрүүдэд Елена Исинбаева үзэгч олны өмнө тоглолтоо хийж байв. Түүний дүрсийг хөнгөн атлетын XIV ДАШТ-ний баннер дээр тавьсан нь санаандгүй биш юм. Тулгуурт харайлтын дэлхийн хоёр удаагийн аврага, Дэлхийн 28 удаагийн дээд амжилтыг тогтоогч тэрээр москвагийн ДАШТ-ний дараа зодог тайлахаар шийдсэн.

Тэмцээнд байгуулсан ялалтаа тэр ийн ярьж байна: «Афинаас Бээжин хүртэл энэхүү зам миний хувьд тийм ч хүнд байгаагүй. Би гол тоглогч байсан. Би бүх тэмцээнийг ялж байсан. Би дэлхийн дээд амжилтыг тогтоож байсан. Өнөөдөр би алтан медаль хүртсэн, гэхдээ энэ медаль бол миний тамирчны карьаерын хамгийн үнэ цэнтэй медаль гэж би хэлэх байна.

Яагаад гэвэл, Бээжингийн дараа Москвагийн ДАШТ хүртэл би олон удаа ялагдсан. Би олон ч удаа гэмтэл авсан. Би өөрийн хүчиндээ эргэлзэж эхэлсэн. Миний дасгалжуулагч Евгений Васильевич Трофимовынхаа хамт бүх хүмүүст “Исинбаевагийн үе” дахин ирлээ гэдгийг нотлож чадсандаа хязгааргүй баяртай байна”.

Зохион байгуулагчид Москвагийнхан томоохон биеийн тамирын үйл явдлуудыг үзсээр байгаад бүр ханаж цадсан гэж сэрэмжилцгээж байсан. Тэгээд ДАШТ-ний үеэр цэнгэлдэх хүрээлэнгийн тал суудал хоосон, үзэгчид үгүй байхаас эмээж байсан.

Гэтэл Казаний дэлхийн залуучууд оюутны Универсиадад усан спорт, хөнгөн атлетикийн төрлүүд дээр оросын тамирчид амжилттай сайн оролцосноос болсон уу, тэрхүү тэрсүү үзэлтнүүдийн таамаг талаар өнгөрсөн.

Тасалбарын цахим системийн мэдээнээс үзвэл, 8 оройн турш тамирдыг дэмжихээр цэнгэлдэх хүрээлэнд нийт 268,5 мянган хөгжөөн дэмжигчид ирж үзжээ. Мөн сэтгүүлчид болон албан ёсны төлөөлөгч 400 мянга орчим хүн байсан. Сонирхуулахад, өнгөрсөн онд өмнөд солонгосын Тэгу хотод болсон ДАШТ-ний оройн хөтөлбөрүүдийг ойролцоогоор 262 мянган хүн үзжээ.
эх сурвалж: Оросын дуу хоолой радио

Санал болгох мэдээ

СПОРТ клубт нэг, нэг удаа ҮНЭГҮЙ хичээллэж үзэх үү?

Спорт клубуудын сарын дундаж төлбөр 150 мянган төгрөг гэж тооцвол төлбөрөө сараар нь бүтэн төлөөд …