Тархины харвалттай дэлхий нийтээрээ тэмцэх өдрийн хүрээнд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Шастины улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран өдөрлөг зохион байгууллаа.
Уг үйл ажиллагааны хүрээнд иргэдийн дунд артерийн даралт, цусан дахь сахар, биеийн жин, өндөр зэргийг хэмжиж, тархины харвалтын эрсдэлийн үнэлгээ хийлээ. Өнөөдрийн үйл ажиллагаанд НЭМХ-ийн зүгээс биеийн жингийн индекс, хүний бие дэх өөх, булчин, усыг хэмждэг тусгай төхөөрөмжөөр 40 орчим хүнийг үнэлж, мөн тус эмнэлгүүд дээр тархины харвалтаас хэрхэн сэргийлэх тухай гарын авлага, брошур тараан, плакат гаргалаа.
НЭМХ