“Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэгийн уралдааны дүн гарлаа

p1b04gf3h3172pntao0ihoi1uno2

Нийслэлийн 377 жилийн ойн хүрээнд их, дээд сургуулиудын дунд зохион байгуулсан “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэгийн уралдаанд 19 сургуулийн 58 эсээ өрсөлдлөө. Удирдамжийн дагуу 5 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг ажиллаж шилдгүүдийг тодруулсан байна. Эсээ бичлэгийн уралдааны 1 дүгээр байранд: ШУТИС-ын  Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн Соёл судлалын IV курсийн оюутан Н.Ариумаа, 2 дугаар байранд: Санхүү эдийн засгийн их сургуулийн  бизнесийн удирдлагын I курсийн оюутан Г.Түвшинжаргал, 3 дугаар байранд: Соёл, урлагийн их сургуулийн Соёлын сургуулийн менежментийн 1а ангийн оюутан Р. Энхзаяа нар шалгарчээ.  Шагналыг Нийслэлийн 377 жилийн ойн хүндэтгэлийн концертын үеэр гардуулах бөгөөд эсээ бичлэгийн уралдаанд оролцсон нийт оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

“4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв” байгуулах төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна

НИТХ-ын 2025 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 25/109 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд …